» » НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.
НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.
Нарийн хүр багийн иргэн, аймгийн аварга малчин Ц. Гончигсүрэнгийнх Зүүн намагт намаржиж байна. Тэрээр 1989 онд илгээлтээр малчин болж САА-д бяруу, хонь маллаж байгаад 2003 оноос эхнэр П.Алтанбаганын хамт хувийн мал аж ахуй эрхлэн, уйгагүй хичээл зүтгэл, ажил хөдөлмөрөөрөө мал сүргээ өсгөн 2012, 2015 онуудад
" Сумын аварга малчин " , 2017 онд " Аймгийн аварга малчин" , " Мянгат малчин" болжээ.
Сүү, цагаан идээ боловсруулж ашиг шимийг нь хүртэхээс гадна дэл, сүүл, ноосоор оосор хошлон, тоононы эргүүлэг, олом зэргээ томж, уламжлалт аргаар арьс ширээ өөрсдөө боловсруулан хазаар, ногт, зэл, татлага, сур хийж ахуйдаа хэрэглэж байна.
2019 онд зохион байгуулагдсан “ Сумын малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн”-өөс гаргасан хуванцар сав, гялгар уутнаас татгалзах уриалгыг дэмжин хэрэгжүүлж, үе дамжин ирсэн модон андуу, үхрийн ширээр өөрсдөө хийсэн хөхүүр, борви болон хүнсний зориулалтын төмөр сав суулга, шанага, даавуун уутыг өдөр тутмын хэрэглээгээ болгосон байна.
Тэднийх сүүлийн жилүүдэд “Өргөө” жуулчны баазтай хамтран /гэрээлэн/ гадаадын жуулчдад малчин айлын амьдралын хэв маяг, монгол ахуй, соёлоо таниулж, өрхийн орлогоо нэмэгдүүлдэг болжээ.
Ц.Гончигсүрэнгийнх 3 хүүхэдтэй. Орхон сургуулийн тэргүүний сурагчдын төлөөлөл том хүү Г.Ендонжунай удам залгасан малчин болохоор шийдэж мал маллах арга ухаанаас суралцан, аав ээжийн хамт малаа маллаж байна.
Төрсөн нутагтаа мал сүргээ маллан өсгөж, сүү цагаан идээ, арьс шир, ноосыг боловсруулан үлгэр дуурайлалтай ажиллаж амьдарч байгаа малчин өрхийн мэдээллийг цувралаар хүргэж байна.
НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.
Засаг даргын Тамгын газар

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр