» » НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.
НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.
Вангийн овоо багийн иргэн, “Gaya' s guest house”-ийн үүсгэн байгуулагч Д. Ганхуяг нь 2003 оноос аялал жуулчлалын бизнесээ 2 гэртэйгээр эхлүүлж байсан бол өөрийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр өргөжүүлэн одоо 8 гэр , орчин үеийн стандарт бүхий 2 давхар өвөл зуны байртай нэг ээлжиндээ 60 амрагч, жуулчин хүлээн авах хүчин чадалтай болж, улирлын чанартай ч орон нутгийнхаа 6 хүнийг жолооч, үйлчлэгчийн ажлын байраар хангаж байна. Орхон багийн малчин Баттөмөрийнхтэй хамтран ажиллаж, жуулчдаа байрлуулж нүүдэлчин монгол ахуйг таниулдаг болсон. Тэрээр нутгийнхаа түүх, соёл, дурсгалт газруудыг хүүхэд багачуудад, цаашлаад иргэдэд танилцуулах, сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах чин хүсэл өвөрлөж явдгаа хэлсэн. Хашааны тохижилтоо сайжруулах , ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд анхаарч 5 төрлийн 80 гаруй мод бут тарьж, хашаагаа битүү хаалт хийхгүйгээр хагас блокоор өрж, мод бут харагдаж байхаар зургийг нь гаргажээ. Энэ жил 15 төрлийн 70 гаруй цэцэг үрслүүлж тарьсан байна.
Д. Ганхуяг : Жуулчин хүлээж авах, тэдэнд хэлмэрчлэх, хөтөч хийх ажил маань хүүхэд насны минь хүсэл мөрөөдөлтэй салшгүй холбоотой. Дуртай ажлаа дуу аялан хийж тууштай явахад алс холын мэт санагдах тэр бүхэн аяндаа нүдний өмнө амилдаг. Амьдрал намайг олон зүйлээр сорьж орь залуу насандаа хүний хайлан болсон сайхан ханиа эдгэшгүй хүнд өвчний улмаас алдсан ч би хэзээ хатуу бэрхийн өмнө бууж өгөөгүй. Сайн хүнээр хэдий богино хугацаанд ч чин сэтгэлээс нь халамжлуулж хайрлуулна гэдэг зуун жил хайрлуулсан юм шиг сэтгэлд өег түүгээр нь тэжээгдэж явдаг юм билээ. Хань минь надад 2 сайхан охиныг өөрийнхөө үргэлжлэл болгон үлдээгээд явсан. Охидууд маань миний хамгийн сайн зөвлөгч, туслагч, хань, түшиг минь болж бид дэм дэмэндээ хамтдаа энэ ажлыг хийдэг. Охидууддаа би тэгэх ёстой, ингэх ёстой гэж хатуу шаардлага тавьдаггүй, чиглүүлж, өөрсдийнх нь хүслээр сонирхлоор явуулна гэж боддог . Том охиноо мэргэжил сонгоход нь бусад шиг шахаж шаардаагүй, өөрийн сонирхлыг л дагуулсан. Дэлхий нийтээрээ даяарчлагдаж байгаа энэ сайхан нийгэм өөрөө хүний хөдөлмөрийг арын хаалгагүйгээр хэрэглэгчдээр нь үнэлүүлдэг болсны тод жишээ Tripadvisor, Booking.com, Hostelworld зэрэг сайт руу ороод манай хаягаар хайгаад үзэхэд байгаа даа. Бурхан намайг мартаагүй гэдэгт би итгэдэг. Надтай олон сайхан хүмүүсийг учруулж, бид гар нийлсэн сайхан хамт олон болж ажилласаар ирсэн. “Амжиж та өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг” гэдэг сайхан үгийг хэлэх их дуртай. Их бага нь яах вэ, энэ богинохон амьдралд бусдад эергээр нөлөөлдөг хэрэгтэй хүн нь байж тэдний хандлагыг зөв болгож амьдралд нь өчүүхэн дэм болж чадсан бол иргэн миний эх нутагтаа хийж буй сайн үйл гэж урамшдаг даа" гэж хэлсэн.
Түүнтэй ярилцахад үнэхээр л эмэгтэй хүний ахадсан ачааг үүрсэн хэдий ч тасралтгүй тууштай хөдөлмөрлөх, бусдад төвөг болохгүй, бусдын гар харж биш өөрөө өөрийнхөө хүчинд итгэж, үргэлжилж байгаа цаг, хоног, сар, жилийг үр бүтээлтэй ажиллаж өнгөрүүлэх, бусдад тус дэмтэй харилцан итгэж ойлголцож сайн хамтрагч байх, бусдын итгэл даах, нутаг орныхоо хөгжил, сайн сайханд санаа тавьдаг байх, тасралтгүй суралцах зэрэг залуучуудад үлгэр болохуйц олон сайхан хандлага ажиглагдаж байлаа.
Төрсөн нутагтаа ажиллаж амьдран, бусдад үлгэр дуурайлал болж байгаа айл өрхийн мэдээллийг цувралаар хүргэж байна.
НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.
Засаг даргын Тамгын газар

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр