» » ХАРХОРИН СУМАНД НАЙМ ДУГААР САРД ҮРГЭЛЖИЛСЭН БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
ХАРХОРИН СУМАНД НАЙМ ДУГААР САРД ҮРГЭЛЖИЛСЭН БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт наймдугаар сард үргэлжилсэн бороо орох төлөвтэй байна.
Иймд:
– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС
Утас:
70327101
95322445
80320045

ХАРХОРИН СУМАНД НАЙМ ДУГААР САРД ҮРГЭЛЖИЛСЭН БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр