» » АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД
АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай усархаг бороо орох тул нүхэн жорлон, муу усны нүх дүүрэх эрсдэлтэй үед гарч болох халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор нүхэн жорлон, муу усны нүхийг халдваргүйжүүлэхдээ дараах зөвлөмжийг мөрдөнө үү.

• 40%-ийн идэвхтэй гипохлорид кальци бодисыг ашиглана.
• Бодисыг худалдан авахдаа идэвхт хлорын хэмжээг тодорхойлсон шинжилгээний дүнг мэдэх хэрэгтэй.
• Уусмалыг +30-аас +400С хэмийн бүлээн усанд найруулж бэлтгэнэ.
• Гипохлорид кальциас 0.5%-ийн ажлын уусмал бэлтгэнэ.
• 1л ажлын уусмал бэлтгэхдээ 12.5 г хуурай бодисыг авч найруулна.
• Уусаагүй хэсгийг тунгаах зорилгоор 30 минут орчим байлгана.
• Халдваргүйжүүлэлтийн уусмалыг 1 м2 талбайд 2 литр уусмал орохоор тооцож халдваргүйжүүлнэ.
• Халдваргүйжүүлэлт хийсний дараа нүхэн жорлон, бохирын цооногийн тагийг 1-2 цаг хаалттай байлгана.
• Нүхэн жорлон, бохирын цооногт дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улиралд гурван сард нэг удаа халдваргүйжүүлэлт хийнэ.
• Халдваргүйжүүлэлтийн бодисыг найруулах, хэрэглэхийн өмнө зааврыг сайтар уншиж зааврын дагуу хэрэглэх
• Найруулж, бэлтгэхдээ хамгаалах өмсгөл, бээлий, маск, нүдний шил зүүх,
• Санамсаргүйгээр бодис нүдрүү орвол урсгал, бүлээн усаар сайтар угаах
• Уусмалыг найруулсан өдөртөө хэрэглэнэ.
• Бодисыг хүүхдээс хол байлгана.

Иргэн та дээрх зөвлөмжийн дагуу нүхэн жорлон, муу усны нүхийг халдваргүйжүүлснээр халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлж эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.

Засаг даргын Тамгын газар

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр