» » УЯАЧДЫН АНХААРАЛД
УЯАЧДЫН АНХААРАЛД

➡️➡️Хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс хурдан морь унаач хүүхдийг уралдаанд заавал стандартын дагуу хамгаалалтын хувцсыг иж бүрэн өмсүүлж дараах шаардлагыг ханган уралдаанд оролцохыг анхааруулж байна:

• Хамгаалалтын хэрэгслийг унадаг дугуйн хэрэгслээр орлуулахгүй байх

• Уралдааны үед хүүхдэд холбооны техник хэрэгсэл ашиглуулахгүй байх,

• Уралдаанч хүүхдийг нэг өдөрт 3-аас дээш хурдан морь унуулахгүй байх,

• Уралдааны замд тавиач хүүхэд гаргахгүй байх

• Уралдах морийг 7-оос дээш настай, морь унаж, давхиулж сурсан, эрүүл хүүхдээр унуулах

➡️➡️БҮРТГЭЛ: 2020 оны 07-р сарын 06-ны өдрөөс эхлэн ЗДТГазрын 204 тоот өрөөнд явагдана.

➡️➡️УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ БҮРТГҮҮЛЭХДЭЭ:

• Төрсний гэрчилгээ /хуулбар/-г авч ирэх

• Эцэг эх, асран хамгаалагчийн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбарыг авч ирэх

• Уралдаанч хүүхдийг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулж, холбогдох баримтыг авч ирэх

➡️➡️Уяачид морьдоо бүртгүүлэхдээ

• Иргэний үнэмлэхээ авч ирэх

• Уралдаанч хүүхдийг заавал байлган холбогдох бичиг баримтыг бүрэн бүрдүүлж, уралдаанч хүүхдийг цахим бүртгэлд бүртгүүлэх

Дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд уралдаанч хүүхдийг бүртгэхгүй болохыг анхааруулж байна.

➡️Бүртгэлтэй холбоотой мэдээллийг: 92067273

➡️Даатгалтай холбоотой мэдээллийг: 88052339 утсаар тус тус лавлана уу.

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР ХОРОО

УЯАЧДЫН АНХААРАЛД

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр