» » БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, АЛБАН ХААГЧИД 5 ДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ЭРГҮҮЛ, ХЯНАЛТААР АЖИЛЛАНА.
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, АЛБАН ХААГЧИД 5 ДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ЭРГҮҮЛ, ХЯНАЛТААР АЖИЛЛАНА.

Сумын Шуурхай штаб хуралдаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцон, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, худалдаа үйлчилгээний газруудаар үйлчлүүлж байгаа иргэдийн амны хаалтны зөв хэрэглээг хянах, албан байгууллагын цэвэрлэгээ, ариутгал, иргэдэд сэрэмжлүүлэг хэрхэн өгч ажиллаж байгааг шалгах, иргэд, хүүхдүүдийн хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор боловсролын байгууллагын багш, албан хаагчдыг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн сумын нутаг дэвсгэрт эргүүл хяналтаар ажиллуулахаар шийдвэрлэн өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Сүүлийн үед иргэд, хүүхдүүдийн хөдөлгөөн ихэссэн, хүүхдүүд тоглоомын талбай, гудамж нийтийн эзэмшлийн талбайд олноороо нийлж тоглож байгаа , худалдаа үйлчилгээний газрууд ариутгалын бодис хэрэглэхгүй, сэрэмжлүүлэг анхааруулга байршуулахгүй, амны хаалтгүй иргэдэд үйлчилж байгаа байдал ажиглагдаж байгаа тул өдөр бүр эргүүл хяналтыг тогтмол хийж, өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн дэг журам, холбогдох газруудаас өгч байгаа анхааруулга, тушаал шийдвэрийг зөрчсөн аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдэд арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг анхааруулж байна. ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАР ХҮҮХДЭДЭЭ ТАВИХ АНХААРАЛ ХАЛАМЖАА САЙЖРУУЛЖ, ИРГЭД АМНЫ ХААЛТЫГ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭН, ГАРЫН АРИУН ЦЭВРИЙГ САХИН, ХҮН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Сумын Онцгой Комисс.

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, АЛБАН ХААГЧИД 5 ДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ЭРГҮҮЛ, ХЯНАЛТААР АЖИЛЛАНА.

 

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, АЛБАН ХААГЧИД 5 ДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ЭРГҮҮЛ, ХЯНАЛТААР АЖИЛЛАНА.

 

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, АЛБАН ХААГЧИД 5 ДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ЭРГҮҮЛ, ХЯНАЛТААР АЖИЛЛАНА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр