» » ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

Шинэ коронавирусийн халдвар Монгол улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан сумын Онцгой Комисс 03 дугаар сарын 10, 11-ний өдөр хуралдаж, холбогдох газруудын мэдээллийг сонсч, авч хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэн, сумын Засаг даргын А/ 46 дугаар захирамж гарлаа. Авто тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх хяналтын 3 цэг, хөдөлгөөнт 2 эргүүлийн хэсгийг байгуулж, хууль хүчний болон төрийн байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Малчдын өвс, тэжээл, хивэг авахаар сумын төв орж ирэх хөдөлгөөнийг хязгаарлахгүй бөгөөд олноороо орж ирэхгүй байх, сумын төвд онцын шаардлагагүй олон нийтийн газраар явахгүй байхыг сануулж байна. Нэгдсэн эмнэлэг нь халдварын сэжигтэй тохиолдолд тусгаарлах байр, нэмэлтээр дэлгэх 51 орыг бэлтгэж, голомтод ажиллах эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг томилгоожуулж бэлэн байдлыг ханган ажиллалаа. Хүнсний хангамжийн судалгааг 7 хоног бүр худалдаа эрхлэгчдээс авч нэгтгэхэд 3-4 сарын нөөцтэй байна. Хүнсний зохиомол хомсдол үүсгэсэн, үндэслэлгүйгээр үнээ нэмсэн худалдаа эрхлэгч иргэн, аж ахуй нэгжийн талаар мэдээллийг Шуурхай штабын 70327244 утсаар авч байна. Иргэн та бүхнийг холбогдох байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаж, эрсдлээс хамгаалахыг анхааруулж байна.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр