» » » ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДЭД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДЭД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2020.02.16

Сумын онцгой комиссоос томилогдсон хяналт шалгалтын ажлын хэсэг “Хархорин” худалдааны төв, ус түгээгүүрийн 6 цэг, машин угаалгын газар, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдэд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулж, халдвараас сэргийлэх талаар хийж хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцаж, аймаг, сумын Засаг даргын захирамжийг танилцуулж, заавар зөвлөмж өгч ажиллалаа. Худалдаа эрхлэгчид ажлын байрны ариутгал хялдваргүйтгэл хангалтгүй хийсэн, үйлчлүүлэгч иргэд амны хаалт хэрэглээгүй, махны худалдаа эрхлэгчид ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй, үйлчилгээний газрууд санамж бичгийг ил харагдахуйц газар наагаагүй зэрэг нийтлэг дутагдлыг засч, холбогдох газруудаас гаргаж байгаа заавар зөвлөгөөг чанд сахиж, хэрэгжүүлж ажиллахыг аж ахуй нэгж, байгууллагын дарга эрхлэгч нарт анхааруулъя.
Ус түгээгүүрийн 6 цэгийн ажилчид маск хэрэглэж хэвшсэн, гар ариутгагчаар хангагдсан, ус түгээгүүрийн гадна хоолойг 2 цаг тутамд жавелионы уусмалаар халдваргүйжүүлж байгаа сайн тал байгаа ч зарим худгийн дотор цэвэрлэгээ муу байгааг холбогдох албан тушаалтан анхаарна уу. Од хорооны машин угаалгын дэргэдэх биллярд тоглоомын газар ажиллаж байсныг хааж , арга хэмжээ тооцохоор боллоо. Хяналт шалгалт хуваарийн дагуу өдөр бүр зохион байгуулагдана. Хууль тогтоомж, тушаал шийдвэрийн хэрэгжилт, зөрчилтэй холбоотой мэдээллийг сумын Шуурхай штабын 70327244 утсаар 09.00-20.00 цагийн хооронд хүлээн авна.
Иргэд та бүхнийг онцын шаардлагагүйгээр олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх, амны хаалтыг байнга хэрэглэх, ажлын байранд болон гэр орондоо ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалахыг анхааруулж байна.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДЭД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 [url=http://]http://[/url]

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр