» » ОРЧНЫ БОХИРДЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.
ОРЧНЫ БОХИРДЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.

2020.01.28
Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, багийн засаг дарга, зохион байгуулагч нар хамтран сумын төвийн гудамж хороогоор хяналт хийж, гудамжинд хог хаягдал, үнс угаадсаа асгасан 25 иргэнд анхааруулга өглөө. Хяналт шалгалтыг цаашид тогтмол зохион байгуулна.

ЗДТГ. Хот тохижилтын алба.

ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛИАС

10.2. ХОГ ХАЯГДЛЫН ТАЛААР ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА
ДАРААХЬ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ:

10.2.1. Энэ хуулийн 9.1.3-т заасан журмын дагуу энгийн хог хаягдлаа ангилан ялгах;

10.2.2. Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хогийн савтай байх;

10.2.3. Аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хог тээврийн үйлчилгээний гэрээ байгуулах;

10.2.4. Хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях эсхүл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

10.2.5. Үүссэн аюултай хог хаягдлаа эрх бүхий байгууллагад, эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх;

10.2.6. Нийтийг хамарсан цэвэрлэгээ, иргэдийн бүлгээс зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох;

10.2.7. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хугацаанд төлөх;

10.2.10. Энэ хуулийн 9.4.12-т заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх;

10.2.12. Хог хаягдлын талаархи сургалтад хамрагдаж, мэдлэгээ дээшлүүлэх;

10.2.15. Хог хаягдлын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулсан, учруулж болзошгүй байдал бий болсон тохиолдолд тухайн шатны Засаг дарга болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх;

10.3.ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ХОГ ХАЯГДАЛТАЙ ХОЛБООТОЙ ДАРААХЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХОРИГЛОНО:

10.3.1.Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолойд хаях;

10.3.2.Нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хог хаягдал хаях;

10.3.3.Хог х

ОРЧНЫ БОХИРДЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.

 

ОРЧНЫ БОХИРДЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.

 

аягдлыг ил задгай шатаах;

10.3.4.Гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдлыг шатаах;

10.3.5.Хог хаягдлыг хогийн сав болон тогтоосон цэгээс бусад газарт хаях;

10.3.6.Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон байгуулах;

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС

6.1 дүгээр зүйл.Хог хаягдлын тухай хууль зөрчих

1. Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр