» » ИТАЛИЙН ТУРИН ХОТЫН ТУХАЙ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО.
ИТАЛИЙН ТУРИН ХОТЫН ТУХАЙ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

2020.01.24
Италийн Турин хот, Хархорин хотын хооронд түүх соёл, эрдэм шинжилгээ, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилготой хамтран ажиллах гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 09 нд хотын захирагч нар анх байгуулсан. Энэ хугацаанд багагүй ажлуудыг хамтран хэрэгжүүлсэн билээ. Тухайлбал:
Турин хотын Дорно дахины урлагийн музейд 2016 оны 9 сард Эрдэнэзуу музейн дурсгалуудын тухай , 2017 оны 4 сард Хархорум хотын тухай “Тал нутгийн нийслэл” үзэсгэлэнг 2 удаа дэглэлээ. Турин хотын Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд Хархорум хотын малтлага, сургалт сурталчилгааны талаар Монголын Архелогийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж Хархорум музей, Турин хотын Дорно дахины архелогийн малтлага, судалгааны төв хамтран хүүхэд багачууд, ЕБС-ийн багш нар, музейн ажилтнуудыг чадваржуулах онол практик хосолсон сургалтыг 2 жил амжилттай зохион байгууллаа.
Ромын Ватиканы вант улсын сан хөмрөгт хадгалагдаж байсан Ромын Пап ламаас Гүюг хаанд бичсэн захидлын хуулбарыг 2017 онд, Гүюг хаанаас Пап ламд бичсэн хариу захидлын хуулбарыг 2018 онд хүлээн авч Хархорум музейн хосгүй үнэт дурсгалын тоог нэмсэн.
2019 оны 11 дүгээр сарын 13 нд Хархорин хот, Турин хотын хамтын ажиллагааны гэрээг сунгаж үзэглэлээ.
2020 онд тохиох Их Монгол улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ой, Хархорин хот, Турин хотын хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр Турин хотын тухай гэрэл зургийн үзэсгэлэн Соёлын төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Италийн Турин хотын иргэн, соёл судлаач Жорж Италийн Турин хотод 1897 онд анх байгуулагдаж байсан дэлхийн алдартай Ювентус багийн өмсгөлийг сумын ЕБС-ийн хөл бөмбөгийн багийн тамирчин хүүхдүүдэд гардууллаа. Үзэсгэлэн 7 хоног үргэлжилнэ, иргэд хүүхэд багачууд та бүхнийг урьж байна.

Засаг даргын Тамгын газар.
Соёлын төв. Эрдэнэзуу музей.

ИТАЛИЙН ТУРИН ХОТЫН ТУХАЙ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

 

ИТАЛИЙН ТУРИН ХОТЫН ТУХАЙ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

 

ИТАЛИЙН ТУРИН ХОТЫН ТУХАЙ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр