» » 2020 ОНЫ ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ ЭХЭЛНЭ.
2020 ОНЫ ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ ЭХЭЛНЭ.

Монгол улсын батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалт, Цэргийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтын дагуу 2020 оны цэргийн шинэчилсэн бүртгэл 2020 оны 01 дүгээр сарын 16 наас 1 дүгээр сарын 25 ныг дуустал ЗДТГ-ын Иргэний танхимд явагдах тул цэргийн албанд бүртгэлтэй иргэд цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ үү.

ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИАС
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ЦЭРГИЙН БҮРТГЭЛ

34 дүгээр зүйл. Цэргийн бүртгэл
34.1. Цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.
34.2. Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
34.3. Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.
34.4. Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
34.5. Цэргийн бүртгэлд дараахь иргэн хамрагдахгүй:
34.5.1. энэ хуулийн 16.1-д заасан үндэслэлээр
чөлөөлөгдсөн;
34.5.2.цэргийн жинхэнэ алба хааж байгаа;
34.5.3.ял эдэлж байгаа.
34.6. Цэргийн бүртгэлд хамрагдах иргэн дараахь үүргийг хүлээнэ:
34.6.1. Нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг,
хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж
цэргийн бүртгэлд хамрагдах;
34.6.2. Цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж,
үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд
нөхөж авах;
34.6.3. Цэрэг татлагын үеэр гурван сараас дээш
хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа
мэдэгдэх;
34.6.4. Өөр газар шилжин суурьших тохиолдолд
тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс
хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд
бүртгүүлэх.
34.7.Цэргийн бүртгэл явуулах журмыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
АЛБАН ТУШААЛТАН, ИРГЭНД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

36 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
36.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
36.3.Цэргийн албаны тухай хууль зөрчигчид торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

ЦЭРГИЙН АЛБАНД БҮРТГЭЛТЭЙ ИРГЭН БҮР ЦЭРГИЙН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА.

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр