» » БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТУГИЙГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР
БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТУГИЙГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР

Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж Монгол Улсын тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсад Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний баярыг 12 дугаар сарын 29-ний өдөр /Үндэсний эрх чөлөөний өдөр/ орон даяар тэмдэглэхээр болсон.
Энэ тэмдэглэлт өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 29 нд Шанхын “Баруун Хүрээ” хийд уламжлал болгон тэмдэглэж Богд хаант Монгол Улсын Төрийн “ТУГ”-ийг /originally/ эх хувиар нь гаргаж олон нийтэд үзүүлдэг уламжлалтай.
Эх орон, түүх сёолоороо бахархах дархлааг хойч үед өвлүүлэн үлдээж, үндэсний эрх чөлөөний хувьсгалын ач холбогдлыг хойч үедээ ойлгуулж уламжуулах зорилтыг хэрэгжүүлэхийн чухлыг "Соёлын өв- Хөгжлийн дархлаа" форумаар хэлэлцсэн.

БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТУГИЙГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр