» ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

 

Хотын түүхэн хөгжил. Монгол улсын түүх, соёлын өлгий, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Орхоны хөндий дэх эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийн залгаа байрлана. /Хархорин хот нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 4 дүгээр сарйн 13-ны өдрийн өдрийн 256 дугаар тогтоолоор үр тарийны чиглэлийн “Хархорин” нэртэй сангийн аж ахуй байгуулагдсан./


1957 оны12 дугаар сард Хархорин сумын АДХГЗ байгуулагдаж, Архангай аймгийн харъяаллаас Өвөрхангай аймгийн харъяалалд шилжүүлсэн байна. 1956 онд худалдааны агент, бага эмчийн салбар, 1857 онд худалдаа бэлтгэл анги, бага сургууль байгуулагдаж улмаар холбоо банкны салбар, ясли, цэцэрлэг байгуулагдан өргөжин хөгжижээ.


Вангийн овоо, Ганган-Орхон, Эрдэнэ толгой, Нарийн хүр, Онгоцон-Ухаа, Жалбаа, Шанх, Орхон  гэсэн 8 багийн 3647 өрхийн 12549  хүн амьдардаг.


Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас эхнээсээ 2-д, газар нутгийн хэмжээгээр 15-д ордог.


Байршил:


Хархорин сум нь монгол орны төв хэсэг Хангайн бүсэд нийслэл Улаанбаатар хотоос баруун зүгт 343 км,аймгийн төв Арвайхээрээс 138 км-ийн зайтай оршдог. Сумын нутаг дэвсгэрийн баруунаар Архангай аймгийн Хотонт, хойд талаараа мөн аймгийн Хашаант, зүүн урдуур өөрийн аймгийн Бүрд,Зүйл, урд талаараа Хужирт сумуудтай тус тус хиллэдэг.


Газар зүйн онцлог:


           Сумын төвийн байрлал хойд өргөрөгийн 47,11, зүүн уртрагийн 102, 48 солбилцолд далайн түвшнээс дээш 1460-1500м өндөрт оршдог. Мөн улсын хөгжлийн гол тэнхлэг-Мянганы замаас 114 км, бүсийн хөгжлийг тэтгэх босоо тэнхлэгээс 20 км, сумаас бүсийн хойд хилийн гарц Бага Илэнхи хүртэл 516 км8 Өмнөговь аймгийн Шивээ хүрэнгийн боомт 512 км-т тус тус байрладаг. Баянхонгор аймгаас 338 км, Булган аймгаас 235 км, Орхон аймгаас 278 км, Архангайгаас 128 км, Мөрөн хотоос 541 км-т оршдог. Хархорин сум нь Хангай Хэнтий уулст их мужийн Хангайн дэд мужийн зүүн хэсэгт хамрагддаг учир гадаога нь ерөнхийдөө нам уулсын байдлаас голын хөндий рүү  шилжих элэгдэл хуримтлалын хэв шинж зонхилсон голын болон голын хурдаст талархаг гадаргад байрладаг. Энэ орчим тэгш хөндийгөөс гадна орчны үнэмлэхүй өндөр цэг суурьшлаас баруун тийш орших Баянзүрх уул 2262м түүнээс хойш, Хангайн овоод 1954м, Их саруул уул 1946м, урд зүгт Вангийн овоо 1735 м, Мэлхий толгой 1606м зэрэг уулсыг нь Орхон голын хөндийгөөр тусгаарлагдах ба баруун талын гадаргын төрх нь өндөрлөг ихэвчлэн боржин чулууллагаас тогтох тул орой нь хад цохио, сэрвэн, дэл хадан хяр чулуулгийн илэрцүүд элбэг байхад урд талын уул нь нам бөмбөгөр орой налуу хажуутай юм. Нутгийн хойд хэсэг болон зүүн талаар нэлээд талархаг Хөгшин Орхон голын өргөн хөндий үргэлжилнэ. Сумын төв байрших хэсэг талархаг харьцах өндөр багатай тэгшивтэр, урагшлах тусам гадаргын байдал өндөрлөг болдог.


Цаг уурын нөхцөл

 

   Орхон  голын сав дагасан хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй, орон нутгийн чанартай салхитай.
Ø  1 дүгээр сарын дундаж температур -25о С
Ø  7 дугаар сарын дундаж температур +20о С
Ø  Жилийн дундаж салхины хурд 4,6 м/с
Ø  Жилийн хур тундасны  нийлбэр 353 мм

 

 Нийт газар нутгийн хэмжээ 224116 га.

 

Ангилал 

Хэмжээ га

Нийт талбай

эзлэх хувь

1

Хөдөө аж ахуйн газар

144651.9

64.6

2

Ойн сан бүхий газар

4586.56

2.02

3

Усан сан бүхий газар

127.06

0.01

4

Улсын тусгай  хэрэгцээний

64166.19

28.7

5

Хот тосгон бусад суурин

6511.18

4.2

6

Зам шугам сүлжээ

1073.81

0.47

 

Хүн ам


Хүн ам, өрхийн тоо

 

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

8609

3885

12494

Өрхийн тоо

2511

1215

3665

Суурин хүн ам

 

 

 9994

Түр оршин суугч

 

 

2500

 

ЭДИЙН ЗАСАГ


Орон нутгийн төсөв


             2022 онд  сумын орон нутгийн татварын орлогыг 66.406.0  мянган төгрөг батлуулж, гүйцэтгэлээр 1.813.062.7  мянган төгрөгний орлого төвлөрч орлогын төлөвлөгөөг 121.9  хувиар давуулан биелүүлсэн. Санхүүгийн дэмжлэгээр 1125247.1 мянган төгрөг, ЗДТГ ын өөрийн орлого  35.900.0 мянган төгрөг, орон нутгийн байгууллагууд 2057403 мянган төгрөг,   тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагууд 1566543  мянган төгрөгний санхүүжилт тус тус  авч,  сумын нийт төсвийн гүйцэтгэл 5161655.2 мянган  төгрөг зарцуулсан.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд 2022 онд  256 аж ахуйн нэгж  байгууллага, 35 үйлдвэрлэл, 103 иргэн худалдаа үйлчилгээний чиглэлээр   үйл ажиллагаа явуулж,2022 оны 12-р сарын байдлаар улсад 488614,8 сая, аймагт 117,522,6 сая, орон нутагт 2.340.769сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. 

Суманд Өвөрхангай аймаг дахь сум дундын 2-р шүүх,сум Прокурорын газар, Хархорин дахь цагдаагийн хэлтэс,ШШГЕГ-ын  харъяа ШШГАлба, Онцгой байдлын Гал Унтараах  45-р анги  зэрэг хууль хяналтын байгуулагууд үйл ажиллагаа явуулж байна.

 

Хөдөө аж ахуй
Малын бүтэц
2023 онд сумын хэмжээнд нийт 274074  мянган толгой мал тоологдсон. Үүнд: Тэмээ 231 толгой, Адуу 28423 толгой, Үхэр 26209  толгой, Хонь 144778  толгой, Ямаа 74433  толгой мал тоолсон байна. Нийт малтай өрхийн тоо 1219  болсны 1110  нь малчин өрх,109  нь мал бүхий өрх байна. Нийт малчдын тоо 1219  байна.

Газар тариалан:
       Хархорин сум 2021 онд 5800 га талбайд уриншийн боловсруулалт хийсэн. 2022 онд 17 аж ахуй нэгж, 10 иргэн 9230 гаталбайд үр тариа, 9 ААНэгж 11 иргэн 1830 гаад тосны ургамал,  13 ААНэгж, 31 иргэн, 130 малчин өрх 2164 гад тэжээлийн ургамал, 8 ААНэгж 182 иргэн 250 гад төмс, хүнсний ногоо 120 тариалж нийт 12690 га талбайд тариалалт хийсэн.  

Улаан буудай 9230га тариалснаас 1547 га мөндөрт цохиулж, 1183 га тэжээлд шилжиж 6400 га талбайгаас 6825 тн, буюу 1 гагаас 10 цн/га, тэжээлийн ургамал 2164 га-гаас 4427 тн, рапс 1830гагаас 550 тн, төмс хүнсний ногоо 2300 тн гагаас 92 цн/га тус бүр хураан авсан.

Мөн энэ жил 5200 га талбайд уриншийн боловсруулалт хийгдээд байна.

Бэлчээр сайжруулах:

“Сумын бэлчээр ашиглалтын журам”-ыг Сумын иргэдийн төлөөлөгчдын хурлаар батлуулан сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тус онд ОНХСангаас сумын 118 сая төгрөгөөр Онгоцон ухаа, Жалбаа, Нарийн хүр, Орхон багт шинээр инженерийн хийцтэй худаг гаргаж, Шанх багт 9,2 сая төгрөгөөр худаг засварласан. Мөн ОНХСангийн 4,5 сая төгрөгийн хөрөнгөөр Жалбаа, Шанх, Орхон багт 3 булгийн эхийг хашиж 4 мянган га бэлчээрийг усжуулсан. Мөн Шанх багийн Өрхтийн гүн өрмийн худгыг малчид өөрийн хөрөнгөөр засварласан

Бэлчээрийн хортон мэрэгч амьтантай тэмцэхэд ОНХСангаас 30 сая, сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 2 сая, ХХҮГазраас 1,9 сая нийт 33,9 сая төгрөгийн санхүүжилтээр 6 тн бактежуулсан будаа худалдан авч, 29 иргэнийг түр ажлын байраар хангаж, сумын 3 багийн 3,5 мянган га бэлчээрт микробиологийн аргаар хортон мэрэгч устгалын ажил хийж 82,8 хувийн техник үр дүнтэй хүлээлгэн өгсөн. Тариалан эрхлэгч 8 ахуй нэгж, 5 иргэн өөрийн хөрөгөөр 4000 га тариалангийн талбайн зааг, зах бэлчээрт хортон мэрэгч устгэлын ажил зохион байгуулсан.   

Дэд бүтэц, Харилцаа холбоо
 Зам тээвэр: Улаанбаатар хот,Цэцэрлэг хот, Хужирт сумтай хатуу хучилттай  замаар холбогдсон.Хот дотороо 5,4 км хатуу хучилттай замтай.
 Цахилгаан хангамж :
 Төвийн эрчим хүчний системд холбогдсон. 35 кв-ын -27,6 км ЦДАШ, 10 кв-ын ЦДАШ- 27,6 км, 0.22-0.4 кв-ын 57кмЦДАШугамтай.
 110/35/10 кв-ын 20000 кВА хүчин чадалтай  дэд станцтай /дамжуулах/. 35/0.4 кв-ын дэд станц-7 /ЭБЦТСТӨ”ХК/, 10/0.4 кв-ын дэд станц 45, бусад туслах тоноглолууд, хэмжүүрийн болон өндөр хүчдэлийн лаборатортой.Цахилгаан  эрчим хүчээр бүрэн хангагдсан цаашид өргөтгөл хийх бүрэн  боломжтой.Нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд 5 багийн 2468 өрх холбогдсон.Нэг өрхөд ногдох цахилгааны дундаж хэрэглээ 80-120кв, хувийн айлуудын цахилгааны үнэ 147 төгрөг байна. 
 Дулаан хангамж
    Хархорин хот нь төвлөрсөн халаалтын системтэй боловч одоо энэ систем нь ажилладаггүй. Хэрэглэгчид өөр өөртөө жижиг тогоо суурилуулан өөрсдийн хэрэгцээг хангажнийт 19 уурын зуух ажиллаж  байна.Төвлөрсөн дулаан хангамжид 320 өрх, нам дарлатын зуухтай 50 өрх, цахилгаан халаалтын ситемтэй 3 өрх байна. 
 Холбоожуулалт
 “Хархорин мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК нь 5 ажилтантай өөрийн үндсэн байранд үйл ажиллагаа явуулж байна. Радио релей болонMobicom баруун чиглэл шилэн кабель мегистрал skynet work хойд чиглэл мегситрал, суманд фикик кабель хэвийн үйл ажиллагаагаар ханган ажиллаж байна.
 ”Хас” банк, Мобикомын салбар, “Хаан” банк, ЦШС-ны салбарууд нийт 4 байгуулага интернэт сүлжээнд холбогдож өөрийн үйл ажиллагааг явуулдаг.                      
 Хагас автоматын нягтруулга бүхий 5 сувагтай тул Монгол улсын аль ч аймаг, хоттой шууд холбогдон ярих, бичих боломжтой. Хархориноос 35 км зайд орших “Гурван толгой” уулын орой дээрх Радио Релейний 108-р дамжуулах станцаас бага оврын релейний станцаар дамжуулан Монгол Улсын Цахилгаан Холбооны сүлжээнд холбогддог.
 
Тус холбооны салбар нь  Герман улсын sumsung –EWSD  маркийн 1500 хэрэглэгчийн станцтай. Нийт 350хэрэглэгчтэй бөгөөд үүнээс албан хэрэгцээнд 95цэг, хувь амины хэрэгцээнд 252цэг ажиллаж байна. Үүнээс олон улсын болон хот хоорондын шууд ярих, мэдээлэл солилцох, факсдах гаралтын 3 суваг, оролтын 2 сувагтай юм. Интернетийн 112 хэрэглэгчэй.
 
Илгээмж, хэвлэл түгээлт, шуудангийн үйлчилгээг 7 хоногт 3 удаа аймгийн төв Арвайхээр хотоос, нийслэл Улаанбаатар хотоос өдөр бүр хүлээн авч  түгээж үйлчилдэг.
 
Усан хангамж,ариутгах татуурга
 
            Хархорин сумын төвийн усан хангамжийн төвлөрсөн систем нь 2012 онд ашиглалтанд орж “Хархоринус суваг” ОНӨХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулан иргэд, аж ахуй нэгж байгууллагыг ундны усны эх үүсвэрээр ханган ажиллаж байна.  Дээрхи байгууламж нь 30,0 мян хүн амыг хангах хүчин чадалтай, гүний 2 худгаас усаа татаж 500 метр кубын багтаамжтай 2 усан санд төвлөрүүлэн 6  ус түгээх байраар иргэдэд ундны усыг түгээж байна. Сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа 46  аж ахуй нэгж, төсөвт байгууллага цэвэр усны шугамд холбогдон гадаад, дотоод холболтуудаа хийлгэн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.  
 Мөн сумын төвийн усан хангамжинд зориулагдсан 6 гүний худаг, аж ахуй нэгж байгууллагын дотоодын хэрэгцээнд 15 гүний худаг тус тус ашиглагдаж байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн 28.050.000 төгрөгөөр санхүүжилтээр Вангийн овоо, Эрдэнэтолгой баг, Ганган Орхон багийн усан сангуудад ухаалаг худгийн төхөөрөмж суурилууллаа. Тус төхөөрөмжийг суурилуулж, төлбөрийн картын системд шилжсэнээр цагийн хязгаарлалтгүй болж, иргэд 7 хоногийн 24 цагийн аль ч үед усаа авах боломжтой болж байна.Мөн төлбөрийн нарийвчилсан систем, тоног төхөөрөмжийн ажиллагаа сайжирснаар усны үргүй зардал буурч, ундны усны хангамж хүртээмж сайжирна.

Орон нутгийн хөгжлийн сангийн 27.2 сая төгрөгийн санхүүжилтээр Жалбаа багт инженерийн хийцтэй 50м гүний худгийг барьж ашиглалтад орууллаа.Тус худаг ашиглалтад орсноор 20 гаруй өрх ундны усаар хангагдаж, 10000 гаруй толгой мал услах боломжтой болж байна.

 

 
Ариутгах татуурга:
 
Хархорин хотын ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээ нь 1979онд ашиглалтанд орон 2012 онд дахин засварлагдсан.
 
Бохир усны насос станц нь CD18/56 маркийн хоёр насостой, насос станц нэг маягийн зургаар баригдаж, засварлагдан ашиглалтанд орон одоогоор үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.
 
Цэвэрлэх байгууламж:
 
Хархорин хотын цэвэрлэх байгууламж нь энгийн биологийн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламжаас бүрдэнэ.
 
Үүнд:
Хүлээн авах камер
2 үет тунгаагуур 1 ширхэг, диаметр 9 м
80х100м-ийн харьцаатай 2 ширхэг шүүрүүлэн карт орно.
Сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа 46  аж ахуй нэгж,  төсөвт байгууллага бохир усны шугамд холбогдон гадаад, дотоод холболтуудаа хийлгэн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.  
 

НИЙГЭМ
Орон сууцны хангамж
   

 Одоогийн байдлаар нийтийн орон сууцанд  230 өрх амьдарч байна. 2019 онд 41 айл, 2020 онд 18 айлын нийтийн орон сууц, 2021 онд  60 айлын орон сууц, 48 айл орон сууц, 25 айлын орон сууц, 24 айлын орон сууц баригдаж ашиглалтанд орсон төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдож ашиглалтанд орлоо. Мөн хаус хороололд амины орон сууц ашиглалтанд орж жилээс жилд орон сууцанд амьдрах иргэдийн тоо нэмэгдэж байна. 

а). Нийтийн орон сууцны 1- 5 давхар сууц

б). Гэр, хувиараа барьсан энгийн сууц, амины орон сууц гэсэн үндсэн 3 төрөл байна.1970-1980-аад оны үед сангийн аж ахуйн ажилчдад зориулж барьсан 2 айл, 8 айл, 12 айлын сууцнууд бүгд инженерийн шугам сүлжээнд холбогдоод байна.

Боловсрол

  Сургуулийн өмнөх боловсролыг 6 цэцэрлэгээр дамжуулан олгож, жилд 616  хүүхдийг хүмүүжүүлж, хамрагдвал зохих хүүхдийн 97 хувь нь сургуулийн өмнөх боловсролын үндсэн бүлэгт хамрагдаж байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 54 багш, ажилчид ажиллаж, цэцэрлэгийн дундаж ор ашиглалт 100 хувьтай байдаг.

 Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг СӨБ-д бүрэн хамруулах зорилгоор цэцэрлэгийн ээлжийн, нүүдлийн, гэр цэцэрлэгийг зуны улиралд ажиллуулж, хэвшээд байна.  

 Ерөнхий боловсролын 4  сургуулийн 98 бүлэгт 2823 хүүхэд суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуульд жилд дунджаар 370 гаруй хүүхэд элсэн орж, 350 гаруй хүүхэд төгсдөг ба энэ үзүүлэлт жилээс жилд өсөх хандлагатай байна. ЕБС-ийн нэг багшид 20 хүүхэд ногдож, анги дүүргэлт 90 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуулийн системд 254  багш, ажилчид ажиллаж, хамран сургалтын хувь 99,7  байна. 

Орхон цогцолбор сургуулийн дотуур байранд 151 хүүхэд, Номын хүрдэн сургуулийн дотуур байранд 71 хүүхэд байрлаж амьдрах шаардлагатай хүүхдийн 60 орчим хувийг хангаж байна. 

 Эрүүл мэнд 

Сумын хэмжээнд эрүүл мэндийн  Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, болон 9 хувийн эмнэлэг  эмнэлгийн үйлчилгээг иргэдэд хүргэж тэдгээрт 112 хүн ажиллаж байгаагийн  41 нь их эмч байна. Өрхийн эмнэлэг нь өөрийн үйлчлэх хүрээний 9542 иргэнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлж байна.2021 онд Додо шүдний эмнэлэг ашиглалтанд орсон, 6  эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. 

 Нэгдсэн эмнэлгийн амбулаториор жилд дунджаар 32466 гаруй хүнд үзлэг хийж, 7 үзүүлэлт бүхий шинжилгээг 45578 иргэнд давтан шинжилгээ хийж, стационарт жилд 2675 өвчтөнийг хэвтүүлэн эмчилдэг.

Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг нь 4 их эмч, 4 сувилагч, 1 үйлчлэгч, 5 жолоочтой. Жилд дунджаар төвийн 2243, алсын 266 дуудлагыг хүлээн авч нийт 2509 дуудлагыг гүйцэтгэдэг.

Соёл, спорт

        400 хүний суудалтай соёлын төв нь Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2019 онд ашиглалтанд орсон. Нийт 1056 м/кв талбайтай ба 1 давхартаа үзвэрийн заал, хувцас солих өрөө 2, өлгүүр, хөгжмийн өрөө, цахилгааны өрөө, эр, эм, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ариун цэврийн өрөө, жижүүрийн өрөө зэрэг нийт 7 өрөө танхим, 2-р давхартаа бүжгийн танхим, орон нутаг судлах танхим, эрхлэгчийн өрөө, уншлагын танхим, фонд, узель, сургалтын өрөө, ариун цэврийн өрөө зэрэг нийт 9 өрөө танхимтай үйл ажиллагаа явуулж байна. 

Соёлын төв нь 8 орон тооны ажилтантайгаар, урлаг соёл, сургалт сурталчилгааны ажлыг олон талт хэлбэрээр зохион байгуулж ирлээ. Жилдээ дунджаар 25-30 нэр төрлийн ажил зохион байгуулан давхардсан тоогоор 12000 гаруй иргэдэд үйлчилгээг үзүүлэн өөрийн орлогын төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж ирлээ. Хүүхэд залуучуудын авьяасыг хөгжүүлэх 6 төрлийн дугуйланд 80 гаруй хүүхэд хичээллэж байна.

Сумын соёлын төвийн номын сан нь 6053 номын фондоор иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Фондын номыг 100% цахим мэдээлэлд оруулсан байна. 

 

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж
 

Сургууль

Хүүхэд

2823

Сургуулийн дотуур байр

Хүүхэд

232

Цэцэрлэг

Хүүхэд

765

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

Ор

95

Соёлын төв

суудал

400

Номын сан

суудал

20

Спортын ордон

суудал

560

Банк

тоо

3

Халуун ус 

Шүршүүр

15

 

Шашин сүм, хийд
 
Шанхын хийд, Эрдэнэ зуу хийд, Дамба равжаалан сангийн хийд, Балсажавын хийд  үйл ажиллагаа явуулж байна.

 

 

 

 

 

 Түүх соёл,аялал жуулчлал

 
Орхоны хөндийн түүхийн дурсгалт газрууд эртний нийслэл Хархорум хот,Эрдэнэ зуу музей зэрэг олон түүх соёлын газруудаараа Монгол улсад төдийгүй гадаадын зочид, жуулчдын сонирхолыг зүй есоор татаж байгаа бөгөөд аялал жуучлал эрчимтэй хөгжиж байна.
 
Орхон голын хөндий нь түүх соёлын дурсгалаараа монголд төдийгүй ази тивд дээгүүр байр эзэлдэг өлгий нутаг юм. Мянган дурсгалт Орхоны хөндий хэмээн нэрлэсэн нь эрт дээр үеэс хүн амьдарч суурьшиж байснаас улбаалан өөрсдийнхөө үйл амьдралтай холбоотой хэдэн зуун хөшөө дурсгалыг үлдээжээ. Энэ бүхэн нь Монгол улсын түүхэн үнэнийг тодорхойлох үнэт дурсгал болохын зэрэгцээ аялал жуулчлал хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
 
Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хоттой холбогдолтой түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий "Хархорум" музей ажиллаж байна.


Түүх соёлын дурсгалууд
 
- Эрдэнэ зуу музей,хийд
  


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Хархорум  хотын  туурь
 
- Шанхын хийд
 
- Мойлтын  ам
 
-  Орхон-7палеолитийн дурсгал
(62.000–20.000  жилийн  өмнө)
 
- Гүмбийн  дэнж  дэхь  буган  хөшөө  ба  эртний булш оршуулга
 
- Бага Эрээний хүн чулуу
 
- Бумбатын өвөрийн хүн чулуу
 
- Хархорумын нэгдүгээр монгол бичээс.
 
- Бага арцатын монгол булш
 
- Жаргалантын хиргисүүр.
 
- Маамуу толгойн булш
 
Хархорин сум нь аялал жуучлалын томоохон төв бөгөөд дотоодын болон олон улсын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж 20 тохилог жуулчны бааз ажиллаж жилдээ 30000 жуулчин хүлээн авч байна
 
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА
   УИХ-ын 1994 оны  58 дугаар тогтоолоор аймгийн зэрэглэлтэй хот, 2003 оны 1 дүгээр тогтоолоор Хангайн бүсийн тулгуур төв хот болсон.

 
2004 онд Хангайн бүсийн тугуур төв Хархорин хотын ерөнхий төлөвлөгөөг улсын төсвийн санхүүжилтээр хийж Засгийн газрын 132  тоот тогтоолоор батлуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.
            Хархорин сумын хэмжээнд  29129.86 га газрыг  6419 иргэн аж ахуй нэгж байгууллагын  өмчлөл, эзэмшилд олгоод байна.Үүнээс

- 5320 иргэнд 436.88 га газрыггэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй, 20 иргэнд 3.98 га  газрыг  аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлсэн.

 


СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ
 
            Хөгжлийн тэргүүлэх чиглэлийг “Аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээ тэргүүлсэн, бүсийн засаг захиргаа, шинжлэх ухаан  мэдээлэл, нийгэм соёл үйлчилгээний төв” болох зорилгоо тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
 Жуулчны мэдээллийн  төв байгуулан  аялал жуулчлал,  төрийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж, байгалийн үзэсгэлэнт болон түүх, соёлын дурсгалт газраар аялах маршрут бий болгоно. Хархорин хотыг  аялал жуулчлалд түшиглэсэн жишиг хот болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлж  гадаад, дотоод хамтын ажиллагааг сайжруулна.

            Хархорум,  Эрдэнэзуу музейг холбосон аялал жуулчлалын гудамж байгуулж, түүхэн агуулгатай хөшөө дурсгалын цогцолборууд байгуулна. Нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний, чанар, стандартыг сайжруулна. Жуулчдын тоог одоо байгаагаас 50 хувь нэмэгдүүлнэ.

 “Хархорин XIII зуун” төсөл хэрэгжүүлж, эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийг ил музей болгоно.  Их гүрнүүдийн цогцолборт  их засвар хийж, орчныг  тохижуулна. Жуулчдад худалдаа, үйлчилгээ үзүүлэх павилон, хоолны газруудын ажлын байранд  нутгийн иргэдийг дэмжинэ.

    Гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл санхүүгийн дэмжлэг үзүүлж жуулчдад зориулсан Монголын нүүдлийн соёлын онцлогт тохирсон брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, аялал жуулчлалын эргэлтэд оруулан, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

   Аялал жуулчлалын гол чиглэлд дэд бүтцийг хөгжүүлж, отоглох цэг, авто зам дагуу үйлчилгээний цогцолборыг байгуулж, тусгай хамгаалалттай газар нутгийн нөөц, даацад тулгуурласан эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

 

УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ
 
- Хархорин дахь Цагдаагийн хэлтэсийн барилга
 
- Хархорин музей
 
-  Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор
 
- Нэгдсэн эмнэлэгийн өргөтгөл
 
- Ганган-Орхон, Эрдэнэтолгой багийн төв
 
- Цаг уурын станцын барилга
 
- ОБ-ын аврах гал унтраах 45-р ангийн барилга
 
- Эрдэнэ зуу музейн дуганы засвар, тохиолол хамгаалалтын системийн шинэчлэл
 
- Хархорин дахь Сум дундын 2-р шүүхийн барилга
 
- Инженерийн шугам сүлжээ,төвлөрсөн усан хангамжийн систем, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл
 
- Хархорин 4-р цэцэрлэг, 100 хүүхдийн цэцэрлэг
 
- 1,6 км хатуу хучилттай зам /Хот дотор/
 
- ШШГЕГазрын харъяа Хархорин дахь ШШГАлбаны  320  ялтны байр
 
- Бизнесс хөгжлийн төв
 
- 200 м2 авто машины зогсоол
 
- Хархорин-Хужирт чиглэлийн хатуу хучилттай авто зам
 
- Номын хүрдэн сургуулийн барилга 

- Спортын ордон

- Соёлын төв

- Гүнзгий сургуулийн барилга

- 1-р цэцэрлэгийн барилга

-  Боломж бөөниий төвийн барилга

 -  Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн.

 

Хархорумын 4 яст мэлхий

 

Нэгэн цагт бидний өвөг дээдсүүдийн нийслэллэн сууж байсан Их Монгол улсын анхны нийслэл Хархорум хотын туурийн орчмоос дөрвөн том чулуун яст мэлхий олдсон.


Эдгээр мэлхийнүүдийг ямар учиртай хэдий цаг үеийнх вэ? гэдгийг мэдэх хүн цөөн бөгөөд зөвхөн тэдгээрийг судалсан эрдэмтэд л мэдэж байж болох юм. Иймээс тэдгээрийн учир шалтгааныг багахан ч болов тодруулж та бүхэнд хүргэж байна.
 
Чулуун яст мэлхийнүүдийг саарал өнгийн боржин чулуугаар хийсэн, дунджаар 2.6 метр урт, 1 метр өндөр, 1.2 метр өргөн бөгөөд жин нь 10 тонн орчим юм. Тэдгээр мэлхийнүүд нь бүтээгдсэн цаг хугацаа, хэлбэр, ур хийцийн хув

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр