» » » Хархорин сумын Шанх баг
Хархорин сумын Шанх баг
Хархорин сумын Шанх баг


Шанх баг нь Өвөрхангай аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1992.09.03 ны 14 тоот тогтоолоор байгуулагдсан.

Багийн засаг даргаар
1. Д.Нүрэнзэд 1992-2003 онд
2. Л.Нармандах 2003-2009 онд
3. Т.Баяраа 2009 оноос

ИНХ-ын даргаар
1. Д.Нарангэрэл 1992-1996
2. Ч.Чинбат 1996 -2000
3. П.Гүрбаатар 2000-2004
4. О.Доржпалам 2004-2009
5. Ч.Дамдинсүрэн 2009-2013
6. Н.Одхүү 2013 оноос

тус тус сонгогдож төр засгийн бодлого тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Хилийн зааг: Шанх баг нь Хархорин сумын Урд хэсэгт оршдог. Онгоцон Ухаа, Жалбаа баг, Хужирт сум, Орхон багийн нутаг дэвсгэртэй хиллэдэг.

Түүхийн дурсгалт газар: Баруун хүрээ хийдийн туурь, Чингэсийн хар тугны гэрэлт хөшөө, Сантын хирэгсүүр, Бага эрээний хүн чулуу, Шар бүрдний хүн чулуу, Булшт хирэгсүүр, Их Цохионы тахилын онгон, хирэгсүүр, Өлзийт голын хирэгсүүр, Хүүшийн Хүннүгийн булш зэрэг түүх дурсгалын газрууд байна.

Хүн ам газар нутаг: 637748,9 мянган га газартай 213 өрхтөй. 687 хүн амтай. 33748 толгой малтай адуу 3799, үхэр 1508, хонь 17121 ямаа 11320 байна. Шанхын Баруун хүрээ хийд нь 1654 онд байгуулагдаж хамгийн анхны шашин номын томоохон төв байсан байна. Сарын гол, Харзны гол, Өлзийт гол, Шандны рашаан, Шармангийн рашаан, Нарангийн булаг, Сүүжийн булаг , Дугантын булаг, Цолмонт , Чулуун хороот , Уйлант зэрэг гол горхи рашаан булагтай.
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр