» » ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж, уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тодорхой зорилго, уриа, сэдвийн дор тэмдэглэхийг уриалснаас хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ.
Хархорин сумын Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн эмнэлэг, Хархорум музей, Б.Э.Х. ХЗХоршоо хамтран “Бид хамтдаа” уриатайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ. Өдөрлөгийн үеэр Нэгдсэн эмнэлгийн эмч нар, Хархорум музей албан хаагчид иргэдэд мэдээлэл хүргэж, тэмцээн уралдаан зохион байгууллаа. Мөн Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10.11-ний өдрийн А/634 дугаартай захирамжийг танилцуулан “Яг одоо татгалзъя” аяныг сурталчлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аянд нэгдэхийг уриаллаа.
“Бид хамтдаа” өдөрлөгийн арга хэмжээг халуун сэтгэлээр дэмжсэн Манлай тод захын бизнес эрхлэгчид, Б.Э.Х ХЗХоршоо, Нэгдсэн эмнэлэг, Хархорум музейн хамт олон, “ Лиш ундарга” эмэгтэйчүүдийн бүлэг, Хангай эмийн сан, С.Тогосоо эрхлэгчтэй эмийн сангийн хамт олонд талархал илэрхийлье.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ.

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ.

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ.

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ.

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр