» » ИХ СОЁМБЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА.
ИХ СОЁМБЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА.

Соёмбо үсэг зохиогдсоны 333 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 108 жилийн ойг тохиолдуулан Хархорин сумын Ноёхон толгойд орших Их Соёмбыг Диваажингийн Цэцэрлэг иргэн Ж. Ганбаатар, О.Лхамсүрэн нар санаачлан зохион байгуулж, орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэй, нутгийн иргэдийн оролцоотой сэргээн засварласнаа хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа 2019 оны 11 сарын 02 буюу намрын адаг сарын туулай өдөр боллоо. Сэргээн засварлалтын ажлыг 2019 оны 03 сараас эхлэн 108 өрхийн хандиваар гүйцэтгэлээ.
Соёмбыг Өндөр гэгээн Занабазар 1686 онд монголчуудын нар, сар, галтай сүлдэнд үндэслэн зохиосон бөгөөд анх Хүннүчүүд нар, сартай сүлд хэрэглэж байсан ба хожим нь гал нэмэгдсэнээр нар, сар, галтай сүлд бий болсон түүхтэй.
"Соёмбо" хэмээх Санскрит үг нь "Өөрөө гарсан гэгээн" гэдэг утгыг агуулдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан байдаг. Түүнчлэн ертөнц үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг хий, гал, шороо, ус гэсэн язгуур махбодуудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршлыг бэлгэдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ.
Улс төрийн бэлгэдэл нь Соёмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг, нар сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих, гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг, загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг бэлгэдсэн утга агуулгатай ажээ.

ИХ СОЁМБЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА.

 

ИХ СОЁМБЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА.

 

ИХ СОЁМБЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр