» » ТӨРИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ТӨРИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай хүргэх зорилгоор Төрийн нэгдсэн үйлчилгээний нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 10 сарын 25 ны Баасан гарагт зохион байгууллаа. Өдөрлөгт Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч, эд хөрөнгийн улсын бүртгэгч, иргэний улсын бүртгэгч нар болон сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар, Татварын алба, Нийгмийн Даатгалын тасгийн байцаагч нар 260 гаруй иргэдэд үйлчилж, мэдээллээр хангалаа. Мөн “Эрдэнэс Таван Толгой” ХК- аас иргэдэд эзэмшүүлж байгаа 1072 хувьцааг хоёр дахь зах зээл дээр зарах, худалдаалах бэлтгэл ажлын хүрээнд иргэдийн хувьцааг шалгах, баталгаажуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, данс нээх ажлыг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр сумын Төв номын сангаас шинэ болон ховор номын үзэсгэлэн гаргаж , малчдад уншигчийн карт нээлээ.

ТӨРИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

ТӨРИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр