Хурлын тэмдэглэл

Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурал 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт Засаг даргын албан өрөөнд дараах бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа.

  1. Засаг дарга Л.Энхбат
  2. Засаг даргын орлогч Л.Ганбат
  3. ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Д.Чимгээ
  4. Төрийн сангийн төлөөлөгч Б.Саранбилэг

ХЭЛЭЛЦСЭН нь:

Шагналд тодорхойлох тухай

СОНССОН нь:

 

Д.Чимгээ: “Хархорин ахмадын холбоо” ТББайгууллага, ГСЕБСургууль, Вангийн овоо багийн ИНХурлын тэмлэглэл болон шагналд тодорхойлсон хүмүүсийн тодорхойлолтуудыг уншиж танилцууллаа. /хавсаргав/

Л.Энхбат: ГСЕБС-ийн багш Д.Хишигсүрэн, ахмад настан Д.Сэдэд, Д.Дашцээрэв Р.Цэрэндүг, А.Санги, О.Сүрэндэлэг С.Дашдондог, Г.Мандах нарын хүмүүсийн тодорхойлолттой танилцсан шагнуулахыг дэмжиж байна.

Д.Дашцээрэв гуай бол улсад тасралтгүй 45 жил үр бүтээлтэй ажилласан нутаг орныхныхоо итгэлийг хүлээсэн идэвхитэй шударга, дайчин ахмадуудын нэг юм. Иймд худалдаа үйлчилгээний гавъяат ажилтан цолоор шагнуулах гавъяатай хүн гэж үзэж байна. Р.Цэрэндүг, О.Сүрэндэлэг, С.Дашдондог гуай нарыг газар тариалангийн салбарт олон жил ажилласнаар нь сайн мэднэ. Мөн санхүүгийн байгууллагад олон жил ажилласан Д.Сэдэд, Г.Мандах нарыг төрийн одон медалиар шагнуулж хийж бүтээсэн ажлыг нь төрд үнэлүүлэхийг  дэмжиж байна.

Л.Ганбат: Санал нийлж байна. Эдгээр хүмүүс улсад олон жил ажилласан боловч ажлаа үнэлүүлж байгаагүй. Ер нь гавъяагаа үнэлүүлэх болзолоо бүрэн хангасан хүмүүс учир дэмжиж байна.

Б.Саранбилэг: Би ч гэсэн санал нэг байна. Олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг үнэлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

  1. Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар Д.Хишигсүрэнг “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Д.Дашцээрэвийг “МУ-ын худалдаа үйлчилгээний гавъяат ажилтан” цол, Д.Сэдэдийг “Алтан гадас одон”-оор, Г.Мандахыг “Алтан гадас одон”-оор, А.Сангийг “Алтан гадас одон”-оор, О.Сүрэндэлэгийг “Алтан гадас одон”-оор, С.Дашдондогийг “Алтан гадас одон”-оор, Р.Цэрэндүгийг “Алтан гадас одон”-оор, шагнуулахыг хуралд оролцогчдын 100 хувийн саналаар дэмжлээ.
  2. Холбогдох материалуудыг бүрдүүлж, аймаг, сумын ИТХуралд хүргүүлэхийг Засаг даргын Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчид үүрэг болгосноор хурал 12 цаг 15 минутанд хаав.

 

ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН: ЗДТГ-ЫН ДАРГЫГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                             Д.ЧИМГЭЭ

ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГА                                                                                 Л.ЭНХБАТ

 

 

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр