» » ХАРХОРИН СУМЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДАЖ БАЙНА.
ХАРХОРИН СУМЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДАЖ БАЙНА.

Засаг даргын захирамжаар байгуулагдсан Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хангаж байна. Сумын аюулгүй нөөцөд 13 тн хорголжин тэжээл, 4000 боодол буюу 100 тн ногоон тэжээлийг нөөцлөөд байна.
Малчдаас ногоон өвс, ногоон тэжээлийн захиалга авч эхний ээлжинд Дорнод аймгаас 1000 боодол өвсийг зах зээлийн үнээс доогуур үнээр нийлүүлэхээр боллоо. Өвс нийлүүлэх ажил цаашид үргэлжилнэ.
Малчид өөрсдийн бололцоогоор хадлан тэжээл бэлтгэж, 3765 тн өвс, 921 тн гар тэжээл, 330 тн хужир шүү бэлтгэлээ.
Булган аймгийн Рашаант суманд зохион байгуулагдсан " Отрын бүсийн зөвлөгөөн" -өөр Чилэнгийн бүсэд оруулах 2000 хонин толгой талын зөвшөөрөл олгогдож, 5 өрхийн 3200 хонин толгой мал тус бүсэд оторлож байна. Энэ өвөл
Булган аймгийн Гурван булаг суманд 25 өрхийн 8950 толгой мал, Могод, Бүрэг хангай сумдад 14 өрхийн 4351, Архангай аймгийн Их тамир суманд 5 өрхийн 589 толгой, Хашаат суманд 14 өрхийн 4351 толгой мал, Төв аймгийн Цээл суманд 5 өрхийн 1852 толгой, Заамар суманд 12 өрхийн 1558 толгой мал нийт 69 өрхийн 23764 толгой мал оторт явах хүсэлт гаргасныг холбогдох газруудтай судалж байна.

 

 

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр