» » ӨВӨРХАНГАЙН ТҮНШЛЭЛ- 2019 ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
ӨВӨРХАНГАЙН ТҮНШЛЭЛ- 2019 ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээг сурталчлан таниулах, бизнесийн түншлэл тогтоох, зах зээлээ өргөтгөх боломж бүрдүүлэх, чанар стандартад нийцсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, харилцан туршлага солилцож бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлж орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах зорилготойгоор Арвайхээр хотноо 2019 оны 9 сарын 22-24 ний өдрүүдэд зохион байгуулагдсан “ӨВ ТҮНШЛЭЛ-2019" үзэсгэлэн арга хэмжээнд 3 аж ахуйн нэгж, 7 иргэн сумаа төлөөлөн амжилттай оролцлоо. 3-р багийн иргэн Л.Жамсранжавын үржүүлж байгаа Орхон үүлдрийн 2 настай эм хонь ШИЛМЭЛ МАЛ төрөлд Тэргүүн байр, Баян шанх бүлийн ногоочид хамгийн олон нэр төрлийн ногоо тариалалтаар Тэргүүн байр эзэлж, 5-р багийн иргэн Ц.Баасангийн үйлдвэрлэсэн сүү цагаан идээ, “Зөөлөн сувд" хоршооны эсгий урлалын бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр тус тус шалгарлаа. Оролцсон бүх иргэддээ талархал илэрхийлье.

ӨВӨРХАНГАЙН ТҮНШЛЭЛ- 2019 ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр