» » Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөний нээлт боллоо.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөний нээлт боллоо.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн мөнхийн дурсгалыг мөнхжүүлэх, хойч үедээ сануулан сэрэмжлүүлэх зорилгоор Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачлагаар бүтээгдсэн хөшөөний нээлт 2019 оны 09 сарын 19 нд болж, УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ардчилсан намын дэд дарга Б. Пүрэвдорж, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, Өвөрхангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т. Гончигдорж нар оролцов. Энэ үеэр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, соёлын төвөөс ЕБ-ын сурагчдын дунд зохион явуулсан "Хэлмэгдэл ба сургамж" сэдэвт илтгэлийн уралдаанд тэргүүлсэн сурагчдад шагналыг гардууллаа. Хөшөөг бүтээхэд хандив өргөсөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд талархал илэрхийлье.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөний нээлт боллоо.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөний нээлт боллоо.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөний нээлт боллоо. 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр