» » “Хархорины намар -2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.
“Хархорины намар -2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.

“ХАРХОРИНЫ НАМАР-2019 ” үзэсгэлэн худалдаа 7 дахь жилдээ “ЭРҮҮЛ ХҮНС - ЭРҮҮЛ ИРГЭН” уриан дор 2 өдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгарууллаа.Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд 12 аж ахуйн нэгж, 31 иргэн оролцож, 2.8 сая төгрөгний борлуулалт хийсэн байна. Сум хөгжүүлэх сангийн зээлийг оёдол эсгүүр , гутал үйлдвэрлэл, сүү цагаан идээ, талх нарийн боов, ахуйн лаа, саван үйлдвэрлэл , хүнсний ногоо тариалагч ахмадын бүлд өгснөөр үйлдвэрлэл нэмэгдэж, бүтээгдэхүүний нэр төрөл олширч, сав баглаа боодлын чанар өнгө үзэмж сайжирсан байна.
 Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Ч.Чингалсан /европ гутал/
 Гар урлал, бэлэг дурсгал, сувинер: Ц.Цэрэнлхүндэв /айрагны хөхүүр/
VIII багийн иргэн С.Махбуриад /аяны богц/
 Оёдол,эсгүүрийн шилдэг бүтээгдэхүүн: О.Дэлгэрмаа захиралтай “Мөнх урлах” ХХК /үндэсний загварын цамц/
 Сүү, сүүн бүтээгдэхүүн: Орхон багийн “Арвин шим”малчин эмэгтэйчүүдийн бүлэг Жалбаа багийн малчин Т.Энхцэцэгийн үйлдвэрлэсэн цагаан идээ
 Гурилан бүтээгдэхүүн: Т.Энхбаяр захиралтай “Машид дэлгэрэх” ХХК /олон үрийн боорцог/
 Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ: “Баян шанх”бүл
Эрдэнэтолгой багийн иргэн Б.Энхтуяагын тарьсан ногоо энэ жилийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарлаа. Т.Алтангэрэл даргатай Вангийн овоо баг “Шилдэг оролцоотой баг” боллоо.

“Хархорины намар -2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.

 

“Хархорины намар -2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр