» » ХАРХОРИН СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ II ЦЭЦЭРЛЭГ
ХАРХОРИН СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ II ЦЭЦЭРЛЭГ

 

Тус цэцэрлэг нь 1962 онд  Гурил тэжээлийн комбинатыг түшиглэн 1 бүлэг  5 ажилтантай,  25 хүүхэдтэйгээр байгуулагдсан.    
Цэцэрлэгийн анхны эрхлэгч-хүмүүжүүлэгчээр Мягмар, асрагч Энэбиш, тогооч Л.Норжмаа нар цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлж байсан.
1970 оноос  50 хүүхэд 2 бүлэгтэй, 7 ажилтантай. 1981 оноос 125 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ байр хүлээн авч 125 хүүхэдтэй,  5 бүлэгтэй, 18 ажилтантай болон өргөжлөө.                                                                                                                                        
1986 оноос 5 бүлэг, 130 хүүхэдтэй, 19 ажилтантай болон өргөжсөн ба энэ үед 100 хувь мэргэжлийн багшаар хангагдан үйл ажиллагаагаа явуулж байлаа.
Одоо тус цэцэрлэг нь 21 ажилтантай, 5 бүлэгтэй, 180 гаруй хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус цэцэрлэгийн багш, туслах багш  нар  100 хувь СӨБ-ын мэргэжилтэй, 71.4 хувь нь дээд боловсролтой, 85.7 хувь нь мэргэжлийн зэрэгтэй багш нар хүүхдийг сургах, хөгжүүлэх, төлөвшүүлэхээр  үйл ажиллагаагаа явуулж байна

 

Бидний амжилтаас
2001-2002 онд Өвөрхангай аймгийн БСГ-ын  шагнал, “Аймгийн тэргүүний цэцэрлэг”     
2003-2004 онд “Аймгийн тэргүүний төсөвт байгууллага”
2004-2005 онд Сумын “Нийгмийн үйлчилгээний шилдэг байгууллага”
2005-2006 онд “Улсын тэргүүний цэцэрлэг“
2006-2007 онд Сумын 50 жилийн ойгоор “Сумын шилдэг тохижилттой  байгууллага”
2008-2009 онд Сумын “Нийгмийн үйлчил-гээний  шилдэг байгууллага”
2011 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар тус тус шалгарсан.

 

  ДОНДОГИЙН НАРАНТУЯА
  II цэцэрлэгийн эрхлэгч

 

  Төгссөн сургууль, мэргэжил
  1982 онд Есөн зүйл сумын 8 жилийн сургууль
  1985 онд Улаанбаатар хотод Цэцэрлэгийн багшийн сургууль
  2005 онд Боловсролын их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын

  сургуулийг багш, арга зүйч мэргэжлээр төгссөн.

  Ажилласан байдал
  1985-2004 онд II цэцэрлэгийн багш
  2004-2009 онд II цэцэрлэгийн арга зүйч
  2009 оноос II цэцэрлэгийн эрхлэгч

 

  Шагнал
  1994 онд Ардын боловсролын яамны “Арга зүйч багш цол тэмдэг
  2002, 2003 онд Аймгийн 2 удаагийн “Технологич багш” өргөмжлөл
  2002 онд БСШУЯ-ны “Хүндэт жуух” бичиг
  2006 онд БТА цол тэмдэг
  2006 онд аймгийн БСГ-ын “Тэргүүний багш” цол тэмдэг
  2012 онд Өвөрхангай аймагт боловсролын байгууллага үүсч хөгжсөний

  90 жилийн ойн медаль
  2012 онд Аймгийн 80 жилийн ойн медаль

  Гадаад хэл
  Орос хэл

 

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр