» » Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж. Гүррагчаагаар ахлуулсан Монгол цэргийн нэгдсэн холбооны гишүүд Хархорин суманд ажиллалаа.
Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж. Гүррагчаагаар ахлуулсан Монгол цэргийн нэгдсэн холбооны гишүүд Хархорин суманд ажиллалаа.

Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж. Гүррагчаагаар ахлуулсан Монгол цэргийн нэгдсэн холбооны гишүүд Хархорин суманд ажиллалаа. Бүрэлдэхүүнд ШУ-ны доктор, профессор, Цагдаагийн хурандаа Ж. Болдбаатар, Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн М. Ягаан, жагсаалын дарга, бага дарга нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ажлын албаны дарга С. Цогтсайхан, Монгол Улсын Гавъяат багш, Үндэсний Батлан хамгаалахын Их Сургуулийн багш А. Гэлэгжамц, Батлан хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн судлаач, доктор, профессор, дэд хурандаа Л.Баяр, жагсаалын дарга, бага дарга нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны нарийн бичгийн дарга, дэд хурандаа О. Чадраабал нар багтсан бөгөөд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх нээлттэй, хаалттай хорих анги, Онцгой Байдлын Хэлтсийн албан хаагчид, ЕБ-ын сургуулийн сурагчдад холбооны дүрэм, үйл ажиллагааныхаа зорилго чиглэлийг танилцуулж , “Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал”, “Монгол Улсын иргэдийн эх оронч үндэсний үзэл, хүмүүжил”, “Халхын голын дайны ялалтын түүхэн ач холбогдол” сэдвээр лекц, яриа хийж, оролцогчдын саналыг сонслоо. “МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО” нь иргэд, хүүхэд багачуудад эх оронч үзэл, үндэсний бахархлыг хөгжүүлэн, ард түмнээ соён гэгээрүүлж, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх зорилготой, үндэсний хэмжээний нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТББ юм.

Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж. Гүррагчаагаар ахлуулсан Монгол цэргийн нэгдсэн холбооны гишүүд Хархорин суманд ажиллалаа.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр