» » » Хархорин сумын Орхон баг
Хархорин сумын Орхон баг
Хархорин сумын Орхон баг

Орхон 8 дугаар баг нь Өвөрхангай аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1992.09.03-ны өдрийн 14 тоот тогтоолоор байгуулагдсан. Анх 1992.09.12 нд Иргэдийн нийтийн хурлаар Тасархай гэх газар хуралдаж байсан байна. Түүнээс хойш:

Багийн Засаг даргаар:
1.Ж.Раднаабазар 1992-1996 онд
2.Ш,Пэлжирням 1996-1998 онд
3.Ц.Цэнджав 1998-1999 онд
4. Г.Цэрэндагва 1999-2009 онд
5. Ц.Банди 2009 оноос

ИНХ-ын даргаар
1. Б.Банзар 1992-1996 онд
2. Д.Боржигон 1996-2009 онд
3. Л.Базарсад 2009-2013онд
4. Н.Гансүх 2013 оноос

тус тус сонгогдож төр засгийн бодлого тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Хил зааг: Орхон баг нь Хархорин хотын баруун хэсэг юм. Урд талаар Шанхын бэл, Цагдуулт, Шар хоолой, Хүрээгийн хяр, баруун талаар Их бага Мойлт, Хутаг уул, хойд талаар Баян зүрх, Нуурын гозгор, Хангай овоо. зүүн талаар Агуйт, Өлийн хөтөл, Мэлхийт зэрэг нийт 35,294 га газар нутаг хамаарагддаг.Үүний 25% ой мод, 10% хадлан , 65% бэлчээрийн талбай эзэлдэг. Багийн нийт нутаг дэвсгэрийн 29,656 га-г Монгол улсын засгийн газар 1996.07.10 өдрийн 163 тоот тогтоолоор Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулсан болно.

Байгалийн баялаг: Орхон багт ургадаг модлог,бутлаг ургамлаас дурьдвал шинэс, хус, хуш, бургас, улиас, хайлаас, яргай дийлэнх хувийг эзэлж байна. Самар, гүзээлзгэнэ, улаалзгана зэрэг жимс, эмийн ургамлаар баялаг. Ходоод, гэдэс дотрын рашаан элбэг. боржин чулуун нөөцтэй.

Ан амьтан: Буга согоо,гөрөөс, зэрлэг гахай, үнэг, чоно, хягс, тарвага, зурам, хэрэм, туулай, дорго, тул, загас жараахай зэрэг ховор болоод ховордсон амьтад элбэг байдаг.

Түүхийн дурсгалт зүйлс: Мойлтын ам,Бага мойлт, барчингийн дэнж гэх газар хүн сүрэг амьдарч үүссэний гэрч нотолгоо болох чулуун зэвсгийн үеийн дурсгалууд баялаг олдсон. Мэлхий хадны туурь, Их хаадын хөшөө, Дунд булагийн эртний хотын туурь, эрхтэн чулуун дурсгал, Бага элстэй, Бачин, Зараагийн хошууны хадны сүг зураг, Их элстэй, Хоньчийн хөтөл, буган ба хүн чулуун хөшөөнүүд, Норов банзад мод зэрэг байгаль, түүхийн хосгүй үзмэрт газрууд олонтой.

Хүн ам: Орхон баг нь 247 өрхийн 829 иргэнтэй. Үүнээс хөдөлмөрийн насны 437, насанд хүрээгүй 276, ахмад настан 116 байна.

Мал аж ахуй: 2013 онд Нийт 29,013 мал тоологдож үүнээс тэмээ 9, Адуу 2520, Үхэр 1541, Хонь 12759, Ямаа 12184 тоологдон урд оноос 4106 толгой малаар өссөн байна.

Багаас төрсөн алдартанууд: Тус багт Монгол улсын заан ”том” хэмээх Санжаа, Улсын аварга барилгачин Д.Цэрэндагва, Самбо бөхийн дэлхийн аварга МУГТамирчин Улсын начин Д.Пүрэвсүрэн, аймгийн хурц арслан Ц.Шаравдорж , Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт эдийн засагч Л.Шар, Олон улсын дипломат ажилтан М.Цэдэнсодном, Аудитын газрын дарга Л.Ламаажин, Уран хэмээх С.Тогоо, мянгат малчин ах дүү О.Батмөнх, Дашдаваа, Баянмөнх, Д.Боржигон зэрэг ажил хөдөлмөр, алдар гавъяагаа дуурсгасан олон алдартангууд төрөн гарч байна.
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр