» » ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.

Өвөрхангай аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй бороо шивэрнэ, Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөндөө 15-20 градус, өдөртөө 26-27 градус дулаан байна.

23,24-нд нутгийн хойд хэсгээр 25,26-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай борооны өмнө салхи түр зуур ширүүснэ шөндөө 12-17 градус өдөртөө 25-30 градус дулаан байна.

Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай усархаг бороо, ихэнх нутгаар орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг иргэдэдээ анхааруулж байна.

Иймд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА.

ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр