» » Архигүй Хархорин
Архигүй Хархорин

 

"Архигүй Хархорин" арга хэмжээ

 

Хархорин сум дахь Сум Дундын Цагдаагийн Хэлтсээс 2014 оны 01 дүгээр сарын 03-наас 2014 оны 01 дүгээр сарын 25-ныг дуустал Хархорин сумын нийт иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын дунд "Архигүй Хархорин" арга хэмжээг зохион явууллаа.

Арга хэмжээнд нийт Хархорин сумын 25 байгууллагын 600 гаруй албан хаагч, албан хаагчдаас гадна 600 гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, өндөр настан, оюутнууд идэвхитэй оролцож согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх баталгааг өөрсдийн хүсэлтээр  гарган тус цагдаагийн хэлтэст ирүүллээ.

Арга хэмжээний хүрээнд  байгууллагуудын дунд "Дэвжээ" тэмцээн зохион байгуулж нийт 8 байгууллага оролцсноос "Архигүй хамт олон"-оор Хархорин сумын 2-р цэцэрлэг, Дэвжээ тэмцээний тэргүүн байрт ГСЕБСургууль, дэд байрыг ЕБ-н 2-р сургууль, гутгаар байрыг ЗДТГазар тус тус эзэлж Архигүй Хархорины манлайлагч байгууллагаар шалгарлаа.

 

Уг арга хэмжээг Хархорин сум дахь үүрэн холбооны Юнител, Жи- Мобайл, Скайтел  зэрэг үүрэн холбооны операторууд тус тус ивээн тэтгэж оролцлоо..

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр