» » НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 3100м/кв ТАЛБАЙГ ЗҮЛЭГЖҮҮЛНЭ.
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 3100м/кв ТАЛБАЙГ ЗҮЛЭГЖҮҮЛНЭ.

Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд сумын төвийн боловсролын гудамж, холбоочдын гудамжны авто зам дагуу 1300м/кв талбайг, Эрдэнэзуу музейн угтах орчныг сайжруулах тохижилтын ажлын хүрээнд 1800м/кв талбайг, нийт 3100м/кв талбайг зүлэгжүүлэх ажил хийгдэж эхлээд байна. 
Иймд иргэд та бүхэн зүлэгжүүлсэн талбай дээгүүр машинаар болон явганаар зорчихгүй байх, мал амьтан бэлчээхгүй байхыг УРИАЛЖ байна. 
Мал амьтан бэлчсэн, зүлгэн дээгүүр машинаар болон явганаар зорчсон тохиолдолд баримтжуулж хөөж туух, хот тохижилтын албанд мэдэгдэж малыг журамлуулах, эзэнд нь хариуцлага тооцуулах зэргээр орчноо тохижуулахад хүн бүрийн оролцоо, идэвхи, санаачилга, шаардлага чухал тул нэг нэгэндээ зөв хандлага түгээж нийгмийн хариуцлагаа дээшлүүлэхийг УРИАЛЖ байна.

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 3100м/кв ТАЛБАЙГ ЗҮЛЭГЖҮҮЛНЭ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр