» » ХАРХОРИН СУМЫН ТАМИРЧИД 100 БУУДАЛТ ДААМЫН СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
ХАРХОРИН СУМЫН ТАМИРЧИД 100 БУУДАЛТ ДААМЫН СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2019.06.07-09-ний хооронд Архангай аймагт зохион байгуулагдсан 100 буудалт даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Хархорин сумын эрэгтэй 13,эмэгтэй 2 тамирчид оролцлоо. 
Уг тэмцээнд ЕБ-ын Гүнзгий сургуулийн багш Н.Билгүүн спортын дэд мастер цолны болзол хангаж, сурагч Д.Мөнхбаяр спортын 1-р зэргээ баталж, дэд мастерийн 2 балл, Б.Түвшинтөр спортын 1-р зэргээ баталж дэд мастерийн 1 балл, ЕБ-ын Орхон сургуулийн багш А.Амаржаргал спортын 1-р зэргийн болзол хангаж дэд мастерийн 2 балл, Ч.Наранжаргал спортын 3-р зэргийн болзол, Хархорин ус суваг ОНӨААТҮГ-ын инженер Д.Долгорсүрэн спортын 1-р зэргийн болзол шинээр тус тус хангалаа.
Уг тэмцээний үеэр 2019 оны 01-р сард УБ хотод болсон 100 буудалт даамын улсын аварга хагас шигшээ тэмцээнд амжилттай оролцож дэд мастерийн болзол хангаад байсан А.Пүрэв, Г.Дэмиддагва нарт үнэмлэх тэмдэгийг гардууллаа.

ХАРХОРИН СУМЫН ТАМИРЧИД 100 БУУДАЛТ ДААМЫН СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр