» » “ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах ажиллагаа сэдвийн хүрээнд гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлын ойлголтыг эцэг, эх, багш, нийгмийн ажилтан, сурагчдад таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг сурталчилах зорилгоор ЕБ-ын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд дэвжээ тэмцээн зохион байгууллаа. 
Тэмцээнд ЕБ-ын II сургууль, Гүнзгий сургуулийн ахлах ангийн 4 багийн сурагчид оролцсоноос ЕБ-ын II сургуулийн “Эрчис” баг I байр, Гүнзгий сургуулийн “Аксиом-1” баг II байр, ЕБ-ын II сургуулийн “Соёмбо” баг III байрт тус тус шалгарч, медаль, мөнгөн шагналаар шагнагдсан. 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг дэмжиж, хамтран ажилласан ЕБ-ын II сургууль, Гүнзгий сургуулийн багш, нийгмийн ажилтан, сурагчид нартаа Талархал илэрхийлж, амжилт хүсье.

“ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

“ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр