» » » Ганган орхон багийн танилцуулга
Ганган орхон багийн танилцуулга

Ганган орхон багийн танилцуулга

 

 

Ганган орхон 2-р баг нь Өвөрхангай аймгийн Ардын хурлын тэргүүлэгчдийн 9 сарын 3 ны өдрийн 14-р тоот тогтоолоор байгуулагдсан. Ганган орхон 2-р баг нь сумын төвийн баг ба нийт 585,000 м2 газар нутагтай. Тус багийн нутаг дэвсгэрт Сум дундын Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, ЕБС-н гурван сургууль, Спортын ордон зэрэг албан байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг ба сумын нийт албан байгууллага, аж ахуй нэгжийн 90 орчим хувь нь тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг.

 

Багийн хүн ам: 787 өрхийн 2537 иргэн үүнээс 18 хүртлэх насны 824 иргэн, 55-с дээш насны 347 иргэн амьдарч байна.

 

2018 оны мал тооллогоор Бод мал - 2175, Бог мал-11086 нийт 13,261 толгой мал тоологдсон.

 

Багийн засаг даргаар:

 

<!-Б.Батхүү 1992-1994

 

<!-Г.Галиндэв 1994-1997

 

<! Д.Ганхуяг 1997 оноос хойш

 

ИНХ-н даргаар

 

<!-А.Нэргүй

 

<  А.Адъяа 1996-2000

 

<! Ш.Норжмаа 2000-2004

 

<!. Д.Дашцэрмаа 2004-2008

 

<! Д.Раднаа 2008-2012

 

 Д.Дашцэрмаа 2012-2016

 

<!-А.Нэргүй 2016 оноос хойш

 

Багийн зохион байгуулагчаар

 

<!-С.Намхайнямбуу 2007-2008

 

<  Д.Сүнжидмаа 2008-2012

 

<!-Л.Дашдулам 2012-2018

 

ЦЦ Ц.Цогзул 2018 оноос хойш

 

Багаас төрсөн алдартангууд:

 

Зууны манлай тамирчин МУ-н Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Зэвэгийн Ойдов, МУ-н гавъяат тамирчин, дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин, МУ-н гавъяат дасгалжуулагч Гүрсэдийн Энхбаяр, МУ-н гавъяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа, МУ-н хөдөлмөрийн баатар, гавьяат механикжуулагч Ц.Шатар, МУ-н  гавьяат барилгачин С.Гомбо, Гавьяат агрономич Ч.Аюур, Улсын ургацын дөрвөн удаагийн аварга Т.Батнасан, Улсын ургацын гурван удаагийн аварга З.Мөнхдаш, Улсын аварга трактор-комбайнч Н.Жамбазундуй, Улсын аварга трактор-комбайнч Ч.Доржпүрэв, Улсын аварга шувуучин Д.Гэлэгмаа

 

Ахмад дайчид:

 

Д.Цэндхүү, С.Санжаа, Б.Чулуун, Д.Пэлжээ

 

Багаас төрсөн эрдэмтэн судлаачид:

 

СЭЗДС-г 2016 онд бизнесийн удирдлагын ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо СЭЗДС-н нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багшаар ажиллаж байна.

 

Сүхбаатарын Хандмаа МУИС-н нийгмийн ажлын чиглэлээр докторантад суралцаж байгаа.  АШУИС-н нийгмийн эрүүл мэндийн сургуульд багш судлаачаар ажилладаг.

 

Одхүүгийн Ангарагсүрэн Японы Киото хотын Киотогийн их сургуулийн докторантад суралцдаг. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт сэргээн засварлалтын чиглэлээр судалгаа хийж ажилладаг.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр