» » ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/ Хархорин суманд ажиллалаа. Хөдөөгийн иргэд улсын бүртгэл, архив эсвэл хуулийн аль нэг байгууллагаас лавлагаа, мэдээллийг авахын тулд аймгийн төв орж, эдийн засаг болон цаг заваа тодорхой хэмжээнд золиослох шаардлагатай болдог. Тэгвэл иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, лавлагаа, мэдээллийг тухайн сумаасаа авах, хуулийн байгууллагуудын ажил үүрэгтэй танилцан сонирхсон асуултаа асууж, хууль, эрхзүйн мэдлэгээ нэмэх боломжийг бүрдүүлж байгаа нь тус арга хэмжээний гол зорилго, үр дүн юм.
Нээлттэй өдөрлөгөөр 120 гаруй иргэн үйлчлүүлж, өөрт хэрэгтэй мэдээлэл, лавлагаа, зөвлөгөөг авлаа. Мөн сумын аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудад Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль тогтоомж, архивын бичиг баримт хадгалалтын талаар сургалт хийж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өглөө.

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

 

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

 

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр