» » » Тендерийн урилга
Тендерийн урилга

 

Тендерийн урилга

 

 

Тендер шалгаруулалтын нэр: Хархорин сумын зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: № ӨВАХУСЗДТГ/201918/

                                   

Өвөрхангай Хархорин сумын Засаг даргын Тамгын  газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хархорин сумын зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулах”-ыг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтын Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.         

      Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

      Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.

 

             Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2017, 2018 он/-ын борлуулалтын орлогын дундаж нь  20 000 000 сая төгрөгөөс  багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.  

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018  оны аудитлагдсан санхүүгийн тайлан

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагатай байх.

            2017, 2018 онд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлсэн аж ахуй нэгж байгууллагын хувьд гэрээ дүгнэсэн актыг Хөдөлмөр халамж Үйлчилгээний газраас авч хавсаргах ба шалгуур үзүүлэлтэд гэрээ хангалтгүй буюу 70-аас доош хувьтай дүгнэгдсэн

 

Тендерийн хамт:  

 Багц-1:     647136 төгрөг

Багц-2:      686880  төгрөг

Багц-3:     661824 төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг тус тус ирүүлнэ.

            Тендерийг 2019  оны 4  дугаар сарын 23 -ний өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.
            Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Цахим  

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авчболно.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын  газар, 1 давхар 104  тоот Утас:99055232 

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр