» » УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ХАРХОРИН СУМЫН НУТГИЙН АХМАДУУДЫН САР ШИНИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО.
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ХАРХОРИН СУМЫН НУТГИЙН АХМАДУУДЫН САР ШИНИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО.

Улаанбаатар хот дахь Хархорин сумын нутгийн зөвлөл, сумын ИТХ, ЗДТГ хамтран Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа ахмад настангуудтайгаа золгох, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллаа.
Нэгэн үед сум орон нутгийн хөгжлийн төлөө ажиллаж амьдарч байсан олон ахмадууд ирж цагийг сайхан өнгөрүүллээ.
Энэ жилийн золголтоор эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан ахмадуудад нутгийн зөвлөлөөс гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлээ.

Төрөлх нутгийнхаа хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны амьдралын төлөө залуу насаа зориулж, ажиллаж хөдөлмөрлөж ирсэн Та бүхэндээ урт наслаж, удаан жарган, үр хүүхэд, төр улсдаа түшиг болж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ХАРХОРИН СУМЫН НУТГИЙН АХМАДУУДЫН САР ШИНИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр