» » ХАРХОРИН СУМЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД УЛСЫН ХАРЦАГА Х.ГАНТУЛГА ТҮРҮҮЛЛЭЭ.
ХАРХОРИН СУМЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД УЛСЫН ХАРЦАГА Х.ГАНТУЛГА ТҮРҮҮЛЛЭЭ.

Их Монголын Хүчтэн Дэвжээнээс санаачлан сар тутам зохион байгуулдаг барилдааны энэ сарын ээлжит барилдаан /2019.02.15/-нд УБ хотод боллоо.

Улсын хүчит заан "том" хэмээх Ц.Санжаа, МУГТ, МУГД, уран барилдаант заан З.Дүвчин, дэвжээний ерөнхий дасгалжуулагч, улсын заан Т.Санчир, МУГТ, улсын начин Д.Пүрэвсүрэн, дэлхийн хошой аварга, олимпийн их наадмын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар З.Ойдов нарын тэргүүтэй олон хүчтэн төрсөн Хархорин сумын нэрэмжит барилдаанд улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Сангисүрэн, Л.Батзориг, Ц.Чимэддорж нарын тэргүүтэй 56 бөх хүч сорив.

Уянга сумын харьяат, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга манлайлан барилдсаар түрүүлсэн бол Богд сумын харьяат, аймгийн харцага Хэвэлхүүгийн Энхчулуун учраа бөхчүүдээ төвөггүй орхисоор үзүүр булаав. Их шөвөгт Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Т.Ядамсүрэн, Тарагт сумын харьяат, аймгийн начин Ж.Бямбадонид нар шалгарлаа.

Мөн улсын заан Ц.Санжаа, Аймгийн арслан О.Наранбаатар нарт Хархорин сумын ИТХ, ЗДТГ, Хархорин сумын ҮБХ-оос хүндэтгэл үзүүллээ.

ХАРХОРИН СУМЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД УЛСЫН ХАРЦАГА Х.ГАНТУЛГА ТҮРҮҮЛЛЭЭ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр