» » САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.
САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.

17-р жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо.
Барилдаанд улсын начин 1, аймгийн арслан 1, аймгийн начин 5, сумын заан 9, сумын начин 2 оролцсон 32 бөх барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Л.Жамбал түрүүлж, Хархорин сум дахь Цагдаагийн хэлтсийн бөх, аймгийн начин Ц.Бээжин үзүүрлэлээ

Мөн ХАА-н салбарт ажил үйлсээрээ тэргүүлсэн малчин, тариаланч, уяач нарт хүндэтгэл үзүүлж шагнаж урамшууллаа. 
Хархорин сумын "Тэргүүний баг"-аар Д.Батчулуун даргатай, Д.Хишигсүрэн зохион байгуулагчтай Эрдэнэ толгой баг шалгарлаа.

Бөхийн бай шагналыг “Түшээ гүн” түүхий эдийн төв, “Орхон түшээ” дэлгүүр, “Далай Одод Трейд”ХХК, ЗДТГазар хамтран ивээн тэтгэсэнд ТАЛАРХАЛ илэрхийлье.

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.

 

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.

 

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр