» » 2019 ОН ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛ
2019 ОН ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛ

Аймгийн ИТХ-ын 2018.11.30-ны өдрийн 09/04 дүгээр тогтоолоор 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан билээ.

Зорилтот жилийн хүрээнд сумдын тохижилт, ногоон байгууламжийг төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой нэмэгдүүлж, бүтээлч ажлуудыг өрнүүлж, хамтдаа эрүүл, ая тухтай орчин нөхцөлийг бий болгохоор зорьж байна.

Төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч олны хүчийг дайчилна. Ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэдийн төлөөллийг тохижилт, ногоон байгууламжаар туршлагатай аймаг, хотуудаар туршлага судлуулна. Цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, энэ чиглэлрүү ажиллах хүсэлтэй хувийн хэвшлийн байгууллагыг дэмжиж ажиллана. Зорилтот жилээр идэвх санаачилгатай, ажиллаж, бүтээлч ажлуудыг өрнүүлсэн Шилдэг сум, байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг оны төгсгөлд шалгаруулна.

2019 ОН ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр