» » » ИРГЭНИЙ БОЛОН ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ ХИЙЛГЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
ИРГЭНИЙ БОЛОН ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ ХИЙЛГЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
ИРГЭНИЙ БОЛОН ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ ХИЙЛГЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ТӨРСНИЙ БҮРТГЭЛ: Шинээр төрсөн хүүхдийг эцэг эхийн оршин суугаа газрын эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандан үнэ төлбөргүйгээр бүртгүүлнэ.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх
  • Төрөх газраас олгосон эрүүл мэндийн дэвтэр
  • Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ
  • Гэрэлсэний гэрчилгээгүй бол эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл
  • Төв суурин газарт -15, Орон нутагт -30 хоногийн дотор бүртгүүлэх ёстойг анхаарна уу.


ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД:

  • Гэрлэлтээ батлуулахыг хүссэн тухай өргөдөл
  • Гэрлэсэн эсэх лавлагаа авах /УБЕГ-ын ИБА-аас/
  • Гэрлэгсдийн иргэний үнэмлэх
  • Өмнө нь гэрлэж, гэр бүл цуцалсан бол гэрлэлт цуцлалтын гэрчилгээ, ИБА-ын лавлагаа
  • Эрүүл мэндийн тодорхойлолт гаргуулах /дох, сэтгэц, сүрьеэ/
  • Гэрлэлт бүртгүүлж буй хосууд өөрийн биеэр очно
  • Гэрчилгээний үнэ-2500 төрийн банк-19000009380 тоот данс


ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛСНЫГ БҮРТГҮҮЛЭХЭД:

  • Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр
  • Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх
  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлах бол эд хөрөнгийн маргаангүй, дундаас төрсөн болон үрчилж авсан 18 хүртлэх насны хүүхэдгүй тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдөл
  • Гэрлэлтийн гэрчилгээ үрэгдүүлсэн бол иргэний баримтын архивын лавлагаа
  • Эхнэр, нөхөр өөрийн биеэр байх ба хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэн нэг нь байхгүй тохиолдолд өргөдлийг нотариатаар батлуулна.
  • Гэрчилгээний үнэ -2500, төрийн банк -19000009380 тоот данс


ОВОГ,ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, НЭР ӨӨРЧИЛСНИЙГ БҮРТГҮҮЛЭХЭД:

  • Оршин суугаа дүүргийн Засаг даргын захирамж
  • Төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа
  • Иргэний үнэмлэхий хуулбар
  • 16 ба түүнээс дээш насны хүүхэдтэй бол тэдгээрийн бичгээр гаргасан зөвшөөрөл, иргэний үнэмлэхийн хуулбар
  • Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ
  • Өргөдөл
  • Өмнө нь овог, эцэг /эх/-ийн нэр, нэрээ өөрчилж байсан эсэх талаар иргэний баримтын архивын лавлагаа
  • Төрийн банк -19000009380 тоот данс-2500 төгрөг


НАС БАРСНЫГ БҮРТГҮҮЛЭХЭД:

  • Нас барсан тухай эмнэлэгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт
  • Тухай иргэнийг нас барсан тухай зарласан шүүхийн шийдвэр
  • Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлэгийн дүгнэлт
  • Иргэний үнэмлэх
  • Үнэ төлбөргүй


БИЕИЙН ДАВХЦАХГҮЙ ӨРГӨДЛИЙН /ГАР ХУРУУНЫ ХЭЭ/:

Иргэний шинэчилсэн бүртгэлээр иргэний регистрийн дугаар дээр үндэслэн хүн бүрт үл давхардах шинжтэй 10 хурууны хээ, цээж зургийг авч тухайн иргэний төрөлтийн болон иргэний үнэмлэх, оршин сууж буй хаягийн бүртгэлийг баталгаажуулна. Монгол улсын 16 насанд хүрсэн иргэн бүр шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдана.

Бүрдүүлэх материал:

  • Насанд хүрсэн иргэний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ /1951 оноос хойш төрсөн иргэн/
  • 01-15 насны хүүхдийн төрсний гэрчилгээ
  • 5540554945 тоот данс -15000 төг
  • 101800995 тоот данс -3300 төгрөг


Иргэний үнэмлэх дахин олгоход бүрдүүлэх материал:

  • Хүсэлт
  • Иргэний үнэмлэх
  • Шүүхийн шийдвэр
  • Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт
  • Овог,эцэг эхийн нэр, нэр өөрчилсөн гэрчилгээ
  • Холбогдох байгууллагын тодорхойлолт жишээ нь: албан газрын үнэмлэх, зурагтай баримт бичиг
  • Улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт
  • 5540554945 тоот данс -15000 төг, 101800995 тоот данс -3300 төг


ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА СУНГАН СОЛЬЖ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Хүсэлт
  • Иргэний үнэмлэх
  • Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт
  • 5540554945 тоот данс -15000 төг, 101800995 тоот данс -3300 төг


ҮРЧИЛСЭНИЙГ БҮРТГҮҮЛЭХЭД:

  • Оршин суугаа сум, дүүргийн Засаг даргын хүүхэд үрчилж авахыг зөвшөөрсөн захирамж
  • Төрсөн эцэг, эхийн зөвшөөрсөн өргөдөл
  • Үрчлэн авагч эцэг /эх/-ийн өргөдөл
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ 7-оос дээш насны хүүхдийн бичгээр гаргасан зөвшөөрөл
  • Үрчлэн авагч талын эрүүл мэндийн шинжилгээ /дох, сэтгэц, сүрьеэ/
  • Үрчлэн авагч талын цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх
  • Үрчлүүлэгч болон үрчлэгч талын эцэг, эх өөрсдийн биеэр байна.
  • Гэрчилгээний үнэ -2500


ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН:

  • Нийслэл, аймаг хооронд /5000 төгрөг/
  • Сум хооронд /2500 төгрөг/
  • Баг хооронд /1500 төгрөг/


Бүрдүүлэх материал :

  • Иргэний үнэмлэх
  • 0-15 насны хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Хаан банк 101800995 тэмдэгтийн хураамж 1000 төгрөгийг тушаана.
  • Төрийн банк 19000009380 тоот дансанд дээрхи шилжүүлэгийн мөнгийг тушаана.


ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ ХИЙЛГЭХЭД:

  1. Үл хөдлөх хөрөнгө болон газрын хаяг өөрчлөгдсөн бол бүрдүүлж өгөх баримт бичгүүд:

    1. Хаягийн талаар багийн Засаг даргын тодорхойлолт
    2. Хаяг өөрчлөлтийг бүртгэхийг хүссэн өргөдөл
    3. Үл хөдлөх хөрөнгийн болон газрын гэрчилгээ эх хувь
    4. Кадастрын зураглал үйлчилгээний хөлс 8000 төгрөг,яаралтай нь 16000 төгрөг

  2. Үл хөдөлөх хөрөнгийн гүйцэтгэл дуусаагүй барилгын гэрчилгээг барьж дуусгасанаар авахад:
    1. Бүртгэх өгөхийг хүссэн өргөдөл
    2. Баригдаж дууссан барилгын 4 талаас харуулсан фото зураг
    3. Үл хөдөлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувь


Үйлчилгээний хөлс: 8000 төгрөг, яаралтай нь 16000 төгрөг

  1. Өвөлжөө хаваржааг анх удаа бүртгэж баталгаажуулахад бүрдүүлж өгөх баримт бичгүүд:
    1. Улсын бүртгэлийн хэлтэст хандаж бүртгүүлэхийг хүссэн өргөдөл гаргана.



Өргөдөлд

  • Хэдэн онд барьж ашиглалтанд оруулсан
  • Эд хөрөнгийн баршил
  • Одоо хэдэн хүний өмч болох
  • Өвөлжөө хаваржааны үнийг өөрсдөө бичнэ
    1. Багийн Засаг даргаас олгосон ам бүлийн тоо, хаяг, өвөлжөө хаваржааны хэмжээг тусгасан тодорхойлолт эх хувь
    2. Газар эзэмших гэрээ, гэрчилгээний хуулбар
    3. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
    4. Өвөлжөө хаваржааныхаа 4 талаас нь бүтэн харуулсан фото зураг /А4 хэмжээтэй цаасан дээр нааж тайлбарыг өөрсдөө бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш байшинтай бол зурагт бүгдийг багтааж авах/
    5. Өвөлжөө хаваржааны план зураг


Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /үнийн дүнгийн 0.01 % -иар тооцож авна/

  1. Багийн даргын тодорхойлолт


  1. Газар өмчлөх эрхээ анх удаа баталгаажуулахад бүрдүүлж өгөх баримт бичгүүд:
    1. Өмчлөхийг хүссэн өргөдөл
    2. Өмчилсөн тухай Засаг даргын захирамж
    3. Өмчлөгчийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсөний гэрчилгээний хуулбар
    4. Хянаж баталгаажуулсан дүгнэлт /газрын даамлаас авна/
    5. Кадастрийн зураглал /газрын даамлаас авна/
    6. Өмнө нь газар эзэмших эрхийн гэрчилгээ авч байсан бол эх хувь
    7. Өмнө нь газар эзэмших эрхийн гэрчилгээ авч байгаагүй бол газрын даамлаас тодорхойлолт авна.


Үйлчилгээний хөлс: Үнэ төлбөргүй

Өвлийн сууц өмчлөх эрхийг анх удаа баталгаажуулахад бүрдүүлж өгөх баримт бичгүүд:
Улсын бүртгэлийн хэлтэст хандаж бүртгүүлэхийг хүссэн өргөдөл гаргана.

  • Хэдэн онд барьж ашиглалтанд оруулсан
  • Эд хөрөнгийн байршил
  • Хэдэн хүний өмч болох
  • Өвлийн сууцын үнийг өөрсдөө бичнэ


  1. Газар эзэмших гэрчилгээ, эсвэл эзэмших гэрээ гэрчилгээ
  2. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ
  3. Кадастрын зураг /газрын албанаас авч байшингийн хэмжээг тавиулах/
  4. Өвлийн сууцыг 4 талаас нь бүтэн харуулсан фото зураг /А4 хэмжээтэй цаасан дээр нааж тайлбарыг өөрсдөө бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш байшинтай бол зурагт бүгдийг багтааж авах/
  5. Өвлийн сууцын план зураг тэмдэгтийн хураамж төлсөн баримт /эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.01 хувиар тооцож авна/
  6. Багийн даргын тодорхойлолт


Эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр газар өмчлөх эрхээ анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгүүд:
  1. Өмчилсөн газраа бүртгүүлэхийг хүссэн өргөдөл
  2. Өмнө нь газар өмчлүүлсэн Засаг даргын захирамж, түүний хавсралт
  3. Газар өмчлөх эрх шилжүүлсэн гэрээг үндэслэн гаргасан Засаг даргыы захирамж, түүний хавсралт
  4. Хамтран өмчлөгч хасагдах хэлцэл /нотариатчаар гэрчилүүлсэн байна
  5. Газрын кадастрын зураг
  6. Газрын хянан баталгааны дүгнэлт
  7. Өмчилж авсан газраа өмнө нь эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний эх хувь /хэрэв өмнө нь эзэмшиж байгаагүй бол энэ тухай тодорхойлолтыг газрын даамлаас авна/
  8. Өргөдөл гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар
  9. Батлагдсан загварын дагуу мэдүүлэг бичнэ.

Жич:Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсийг тогтоосон Засгийн газрын 2010 оны 237 дугаар тогтоолын 5.2 –т заасны дагуу төрөөс үнэ төлбөргүй хувьчилсан газар өмчлөх эрхийг баталгаажуулахад үнэ төлбөргүй.

Гэмтээсэн гэрчилгээг дахин авахад бүрдүүлж өгөх материалууд
  1. Гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл
  2. Өмчлөх эрхийн гэмтээсэн гэрчилгээ эх хувь

Үйлчилгээний хөлс: 20000 төгрөг

Үрэгдүүлсэн гэрчилгээ дахин олгоход бүрдүүлж өгөх баримт бичгүүд

  1. Улсын бүртгэлийн хэлтэст хандан гаргасан өргөдөл
  2. Үндэсний шуудан сонинд заруулсан байх,соних эх хувь
  3. Харъяа цагдаагийн газарт үрэгдүүлсэн тухай тэмдэглүүлсэн албан тоот
  4. Өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар

Үйлчилгээний хөлс: 20000 төгрөг /хугацаа 15-30 хоног Ерөнхий газрын даргын тушаалаар шийдвэрлэнэ/

Архиваас хуулбар лавлагаа гаргуулан авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

Лавлагаа авахад

  1. Лавлагаа авахыг хүссэн өргөдөл
  2. Өргөдөл гаргасан иргэний үнэмлэхний хуулбар

Үйлчилгээний хураамж:5000 төгрөг

Хуулбар авахад:

  1. Хуулбар авахыг хүссэн өргөдөл
  2. Өргөдөл гаргасан иргэний иргэний үнэмлэхний хуулбар
  3. Үйлчилгээний хураамж: 5000 төгрөг
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр