» » ГАХАЙН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
ГАХАЙН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборторийн шинжилгээгээр Булган аймгийн Булган сум, Төв аймгийн Зуунмод суманд Африкийн гахайн мялзан өвчин оношлогдсон.

Иймээс Гамгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Өсөхбаяр, Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Бундхорол, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Т.Ундармаа, Дэлийн бүрд мал эмнэлгийн захирал Ц.Пүрвээ нар Хархорин сумын гахайтай аж ахуйн нэгж, айлууд болон гахайн махаар хоол хийж буй ресторан, зарж борлуулж буй худалдааны төвүүдийг нарийвчлан шалгаж, урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллалаа.

Иймд иргэн Та: 
- Гарал үүсэл тодорхойгүй гахайн шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, 
- Гахайн байр, тэжээл, түүхий эдийн цэгийг халдваргүйжүүлэх, 
- Гахайн мах худалдан авахгүй байх
- Өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай малын эмчид мэдэгдэх ажлыг зохион байгуулна уу.

ГАХАЙН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр