» » “ШАНХЫН ХИЙД”-Д ТӨРИЙН АНХНЫ ТУГИЙГ ТАХИХ ЁСЛОЛ БОЛЛОО
“ШАНХЫН ХИЙД”-Д ТӨРИЙН АНХНЫ ТУГИЙГ ТАХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Шанхын хийд”-д төрийн анхны тугийг тахих ёслол боллоо.
Ёслолын ажиллагаанд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Хархорин сумын ИТХ-ын дарга Л.Ганбат, Засаг дарга Л.Энхбат болон иргэд оролцлоо.

Тус хийдэд Богд Хаант Монгол Улсын төрийн шинэ тугийн эх хувь байдаг ба орон нутгийн удирдлага, хийдийн санаачилгаар уг тугийг мандуулах, цэнгүүлэх ёслолын арга хэмжээг 2014 оноос эхлэн уламжлал болгон тогтоосон билээ. Чингис хааны Их хар сүлдийг “Баруун хүрээ” хийдэд тахьдаг байсан уламжлалыг даган Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо олж авахдаа төрийн шинэ тугаа энд хадгалан үлдээсэн байдаг.

“ШАНХЫН ХИЙД”-Д ТӨРИЙН АНХНЫ ТУГИЙГ ТАХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр