» » “ЭРХЭЭ ЭРХЭМЛЭСЭН ҮҮРГЭЭ УХАМСАРЛАСАН ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ХҮҮХДИЙН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“ЭРХЭЭ ЭРХЭМЛЭСЭН ҮҮРГЭЭ УХАМСАРЛАСАН ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ХҮҮХДИЙН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Өвөрхангай аймгийн ИТХ- аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Эрхээ эрхэмлэж, үүргээ ухамсарласан жаргалтай ирээдүй” хүүхдийн чуулганыг 2018.12.14-ны өдөр ДЗОУБайгууллагын дэмжлэгээр зохион байгууллаа . Чуулганд ЗДТГазар, Хүүхэд хамгааллын хамтарсан баг, ЕБС- ийн сурагчид, нийгмийн ажилтан нар оролцлоо. Чуулганаар хүүхэд, хөгжил хамгааллын ажлын жилийн тайлан, “Аюулгүй орчинд- хүүхэд” аяны тайланг тавьж хүүхдийн өөрөө удирдах шилдэг клубууд үйл ажиллагаагаа танилцууллаа. Шилдэг клубээр шалгарсан Г.Цэрэнчимэд багштай Ерөнхий боловсролын Гүнзгий сургуулийн “Тархи цэнэглэгч” клуб , Ж.Анхбаяр багштай ЕБ-ын 2-р сургуулийн “Өсвөрийн цагдаа” клуб, ЕБ-ын Орхон сургуулийн М.Норжмаа багштай “Залуу байгальчид” эко клуб, мөн тэргүүний сурагчид, соробан сампингийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээний медальтан сурагчдыг ЗДТГ-аас шагнаж урамшууллаа. 

“ЭРХЭЭ ЭРХЭМЛЭСЭН ҮҮРГЭЭ УХАМСАРЛАСАН ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ХҮҮХДИЙН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр