» » “ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛЫГ САЙЖРУУЛЪЯ” СЭДЭВТ 14 ХОНОГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛНА.
“ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛЫГ САЙЖРУУЛЪЯ” СЭДЭВТ 14 ХОНОГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛНА.

Сумын ГХУСАЗСЗ-өөс санаачлан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэд, олон нийтэд “Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм”-ийг сурталчилан таниулах зорилгоор “Хөдөлгөөний соёлыг сайжруулъя” сэдэвт 14 хоногийн аяныг 2018.11.28-ны өдрөөс эхлэн зохион байгуулна. 
Аяны хүрээнд аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд, такси үйлчилгээ эрхлэгчдийн дунд “Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм”-ийн талаар сургалт зохион байгуулах, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдэд нэг удаа сануулга өгч, “Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм”-ээр бэлтгэсэн брошур олгох, дараагийн удаа дүрэм зөрчихгүй байхаар анхааруулах, аж ахуйн нэгж, албан байгууллага, такси үйлчилгээ эрхэлж жолооч нарын дунд “Уран жолоодлого” тэмцээн зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

“ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛЫГ САЙЖРУУЛЪЯ” СЭДЭВТ 14 ХОНОГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛНА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр