» » Иргэний тангараг өргөх үйл ажиллагаа
Иргэний тангараг өргөх үйл ажиллагаа
Иргэний тангараг өргөх үйл ажиллагаа

1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж, мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан. Монголчууд шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан. 1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан хууль болсон.

Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Үндсэн хууль батлахад гар бие оролцсон Ардын их хурлын дептат асан Б. Доржготовгуайд сумын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

Мөн сумын удирдлагууд, Б. Доржготовгуай нар иргэний үнэмлэхээ шинээр авч байгаа сурагчдыг Монгол улсын иргэний тангараг өргүүлж, иргэний үнэмлэхийн гардууллаа. Энэ нь шинээр иргэний үнэмлэхээ авч байгаа залуусд бага ч гэсэн эх орон ч сэтгэлгээ төрүүлсэн сайхан үйл явдал боллоо.
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр