» » 2018.11.08,09,26-ны ӨДРҮҮДЭД БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018.11.08,09,26-ны ӨДРҮҮДЭД БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Арваннэгдүгээр сарын 8, 9-нд бүх нийтээр амрах Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэр гарсан талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их эзэн Чингис хааны өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр нь арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гарагт таарч байгаа юм.

Түүнчлэн арваннэгдүгээр сарын 9-ний баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ.

Тэгснээр энэ өдрийг 17-ны бямба гарагт шилжүүлж, нөхөн ажиллахаар болсон байна.

Харин арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт Улс тунхагласны өдөр тохиож байгаа ба энэ өдөр мөн бүх нийтээр амрах заалттай юм.

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр