» » 10,3 САЯ ТӨГРӨГНИЙ ШАГНАЛЫН САНТАЙ КАМЕРЖУУЛАЛТ-1 АЯН ЭХЭЛЛЭЭ.
10,3 САЯ ТӨГРӨГНИЙ ШАГНАЛЫН САНТАЙ КАМЕРЖУУЛАЛТ-1 АЯН ЭХЭЛЛЭЭ.

10,3 САЯ ТӨГРӨГНИЙ ШАГНАЛЫН САНТАЙ КАМЕРЖУУЛАЛТ-1 АЯН ЭХЭЛЛЭЭ.

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны "Бүтээлч Өвөрхангай-2020", Аюулгүй иргэн-Амартайван Өвөрхангай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гудамж талбай, олон нийтийн газар, орон байранд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор сум, багийн гэр хорооллын гудамж талбай, олон нийтийн газар, орц, аж ахуйн нэгж, байгууллагын гадна болон дотор талыг камержуулах ажлыг иргэн, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдийн оролцоотой сайн дурын үндсэн дээр зохион байгуулж байна. Энэхүү аяныг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, 2019 оны 02 дугаар сарын 25-ны дотор дүгнэж, аяны хүрээнд хамгийн идэвхи санаачлагатай, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулсан сум, баг, иргэн, хуулийн этгээд, Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, цагдаагийн алба хаагчдийг шалгаруулна. Уг аян 10,3 сая төгрөгийн санхүүжилттэйгээр зохион байгуулагдаж байна. Иймд сум, багийн Засаг дарга, ИТХ-ын дарга иргэн, хуулийн этгээдийг идэвхи санаачлагатай оролцохыг УРИАЛЖ байна.

ЭРСДЭЛ БҮХИЙ ГАЗАРТ 1 КАМЕР, 1 ГЭРЭЛТҮҮЛЭГИЙГ ТАВЬСАНААР ГАРЧ БОЛЗОШГҮЙ 10 ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЮМ

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр