» » СУРАГЧДЫН ДУНД ДУУТ ЖАГСААЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.
СУРАГЧДЫН ДУНД ДУУТ ЖАГСААЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

СУРАГЧДЫН ДУНД ДУУТ ЖАГСААЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

 

Ерөнхий боловсролын сургуулиудынахлах, дунд ангийн сурагчдын  дунд Дуут жагсаалын тэмцээнийг 2018.10.02-ны өдөр  зохион байгууллаа. Тус тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулж  1 -р шатанд сургуулиудаасаа шалгарсан багууд  сумын аварга шалгаруулах тэмцээнд  оролцлоо. Тус тэмцээний  1-р байрыг Орхон сургуулийн Г.Баасансүрэн багштай  Ж. Мөнх-Очир ахлагчтай  11а анги ,   2-р байрыг Орхон сургуулийн Э.Энхцэцэг багштай  Б.Баярцэнгэл ахлагчтай 10б  анги, 3-р байрыг  Ерөнхий боловсролын  Гүнзгий сургуулийн М.Эрдэнэчулуун багштай  Б.Есөнмөнх ахлагчтай  10а  анги  тус тус эзлэж Алт, Мөнгө, Хүрэл медалийн эзэд боллоо. Шилдэг ахлагч сурагчаар   Ерөнхий  боловсролын 2-р сургуулийн 10а  ангийн  сурагч Б.Билгүүнтөгс,  Ерөнхий боловсролын Орхон сургуулийн 11а  ангийн сурагч  Ж.Мөнх-Очир нар шалгарлаа. Дуут жагсаалыг ШШГХэлтэс - Нээлттэй,  хаалттай хорих  423-р анги ивээн тэтгэж, 2019 онд Онцгой байдлын хэлтэс зохион байгуулахаар боллоо.   

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр