» » ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Сумын ГХУСАЗСЗ-өөс санаачлан хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн хэв журам хамгаалах ажилд иргэд, олон нийтийн оролцоо, тэдний дэмжлэг туслалцааг өргөжүүлэх, хамтран ажиллах, иргэдийг мэдээллээр хангах зорилгоор хууль хяналтын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр Хархорин сум дахь сум дундын Прокурорын газар, Хархорин сум дахь ШШГХ-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Сум дундын шүүх, Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилж, 200 гаруй иргэдэд үйлчилгээ үзүүллээ. 
Өдөрлөгийн үеэр “Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” сэдвээр Сум дундын Прокурорын газрын Хяналтын Прокурор Ч.Батзориг, “Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл” сэдвээр Цагдаагийн хэлтэсийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэн, “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” Ерөнхийлөгчийн 38 дугаар зарлигийн талаар Сум дундын Прокурорын газрын Хяналтын Прокурор Алимаа нар тус тус сургалт, мэдээллийг зохион байгуулж, өдөрлөгт ирсэн 200 гаруй иргэд хамрагдсан. 
Мөн Архидалтгүй Өвөрхангай аймгийн шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Архидалтгүй амьдралын хэвшил, нийгмийн эрүүл орчин” аяныг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар сумын Засаг даргын захирамж гарч, аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтийн үеэр байгууллагуудад аялах туг, дэвтрийг Нэгдсэн эмнэлэгт гардууллаа.

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр