» » “ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ - АЗ ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ” ХҮҮХДИЙН ГУРАВДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО.
“ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ - АЗ ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ” ХҮҮХДИЙН ГУРАВДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО.

“ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ - АЗ ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ”  ХҮҮХДИЙН ГУРАВДУГААР  ЧУУЛГАН БОЛЛОО.

 

“Хүүхдийн хөгжил- Аз жаргалтай ирээдүй” аймгийн хүүхдийн гуравдугаар чуулган Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулагдав. Тус чуулганд урлаг, спорт, сурлагын амжилтаараа тэргүүлсэн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхэлдэг, малчин өрхийн хүүхэд, хүүхдийн оролцооны байгууллагын гишүүн хүүхдүүдийн төлөөлөл болсон ахлах, дунд ангийн  19 сумын 250-аад хүүхдүүд оролцов. Хархорин сумаас ерөнхий боловсролын 3 сургуулиас 25 хүүхдийн төлөөлөл, нийгмийн бодлогын асуудал хариуцсан түшмэл Ж.Солонго, гуравдугаар багийн зохион байгуулагч Д.Хишигсүрэн нар оролцов. Тус чуулганы үеэр хүүхдийн оролцооны шилдэг байгууллага шалгаруулах, “ Мэдээллийн яармаг” уралдааныг зохион байгуулж хүүхдийн оролцооны байгууллагын гишүүнийг сонгов.

            Тус чуулганд хүүхэдтэй ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын шийдвэр гаргах түвшний хүмүүс хамрагдаж хүүхдийн дуу хоолойг сонсон хүүхдүүдийн саналыг авч цаашид юу анхаарах талаар чуулганаас гарсан уриалгыг  төрийн бодлого чиглэлд тусгах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар болов.

            Чуулганд оролцсон Хархорин сумын ерөнхий боловсролын II сургуулийн өсвөрийн цагдаа бүлгэмийн хийсэн ажил 4-р байранд шалгарав. “Шинэ зууны элч” хүүхдийн оролцооны байгууллагын гишүүнээр Хархорин сумаас ерөнхий боловсролын II сургуулийн сурагч 8а ангийн сурагч Б.Ариунсанаа, Гүнзгий сургуулийн сурагч Дэлгэржаргал нар сонгогдов. 

Хүүхдийн элчээр Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А. Ишдорж сонгогдов. 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр