» » ЕБС -УУДЫН ЭМЧ КЛУБИЙН “ХҮҮХДЭЭС ХҮҮХДЭД” АРГАЧЛАЛЫГ АШИГЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ, ЭРГЭН ДҮГНЭХ УУЛЗАЛТ
ЕБС -УУДЫН ЭМЧ КЛУБИЙН “ХҮҮХДЭЭС ХҮҮХДЭД” АРГАЧЛАЛЫГ АШИГЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ, ЭРГЭН ДҮГНЭХ УУЛЗАЛТ

ЕБС -УУДЫН ЭМЧ КЛУБИЙН “ХҮҮХДЭЭС ХҮҮХДЭД” АРГАЧЛАЛЫГ АШИГЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ, ЭРГЭН ДҮГНЭХ УУЛЗАЛТ

 

“ Хүүхдээс хүүхдэд” аргачлалын хүрээнд хүүхэд бүрийн оролцоонд тулгуурлан хүүхдийг хөгжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, сургуулийн орчинд тулгамдаж буй эрүүл мэнд, орчны эрүүл ахуйн асуудлыг шийдвэрлэх талаар бий болсон туршлагыг түгээн дэлгэрүүлэх, эмч клубүүд ХХА- ын хүрээнд хийсэн ажлыг тайлагнах, харилцан суралцах, цаашид хийх ажлаа төлөвлөх зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. 

                Тус сургалтанд  Бат-Өлзий, Хужирт, Хархорин сумдын 80 гаруй сурагч, багш нар  боловсрол шинжлэх ухааны яам, эрүүл мэндийн газраас мэргэжилтэнүүд ирж  оролцов.  Тус үйл ажиллагаанд “Хувь хүний хөгжил”   сэдвээр “Оюуны чадвар” ТББ-ын лектор Г.Мөнгөн,” Амны хөндийн эрүүл мэнд чухал болох нь” Ц.Рэгзэдмаа эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, “ Нөхөн үржихүйн эрүүл мэндийн өнөөгийн байдал, анхаарах зүйл” сэдвээр Г.Золзаяа эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, “Эрүүл мэндийн хичээлтэй уялдуулах нь” сэдвээр Р.Нарантуяа БСУГ-ын мэргэжилтэн сургалт мэдээлэл өгч ажиллав. Мөн эмч клубын хүүхдээс хүүхэд аргачлалын дагуу хийгдсэн сайн үйл ажиллагааны туршлагын талаар хүүхдүүд бие биедээ илтгэл тавьж санаа бодол, зөвлөгөө, мэдээлэл олж авч туршлагаа солилцов. Тус үйл ажиллагааг дэмжин ажилласан байгууллага болон аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье.   

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр