» » "ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ-2023" УРАН ИЛТГЭЛИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД СУРАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
"ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ-2023" УРАН ИЛТГЭЛИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД СУРАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Оюунлаг ирээдүй-2023” уран илтгэлийн уралдааны 1 дүгээр шатанд ерөнхий боловсролын 4 сургуулийн 40 сурагч оролцсоноос 5 сурагч аймагтаа шалгарч улсын индэр дээр гарч өөрсдийн илтгэлийг танилцуулаад ирлээ.
Суманд тэргүүн байрт шалгарсан Ерөнхий боловсролын Гүнзгий сургуулийн 11а ангийн сурагч Н.Оюундүүрэн, дэд байрт шалгарсан Орхон сургуулийн 10б ангийн сурагч М.Орхонтунгалаг, 2 дугаар сургуулийн сурагч Г.Отгонбаяр, гутгаар байрт шалгарсан Гүнзгий сургуулийн 10а ангийн сурагч Н.Аминда, тусгай байрт шалгарсан Гүнзгий сургуулийн 9а ангийн сурагч М.Хулан нарыг аймгийн шатанд Шилдэг-10 илтгэгчээр шалгаруулж, Боловсролын үнэлгээний төв болон Боловсролын манлайллын Үндэсний төвөөс батламж хадгалуулсан байна.
Мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг уралдааныг Өвөрхангай аймгийн түвшинд Хархорин суманд зохион байгуулж байх болсныг дуулгахад таатай байна.
Улсын уралдаанд сурагчдыг амжилттай бэлтгэн оролцуулсан ерөнхий боловсролын Гүнзгий сургуулийн Нийгмийн ухааны багш М.Бямбадаш танд талархал илэрхийлье!
Засаг даргын Тамгын газар

"ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ-2023" УРАН ИЛТГЭЛИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД СУРАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

 

"ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ-2023" УРАН ИЛТГЭЛИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД СУРАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

 

"ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ-2023" УРАН ИЛТГЭЛИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД СУРАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр